|
-
Аймгийн хэмжээнд 2020 оны 10 сарын байдлаар 896 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 64 тохиолдлоор буурсан ба 899 нярай бүртгэгдсэн байна. Нийт 286781 иргэнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 131618, амбулаторийн үзлэг 111902, идэвхитэй хяналтын 21281 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 15348 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, стационарт 11436 хүн эмчлэгдэн нийт 84501 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
-
27 сумын Эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж зөвлөн туслав
-
“Эрүүл оюутан –эерэг хандлага” аян зохион байгуулж Зуунмод сумын ахлах сургуулийн 328 сурагч, Төв аймгийн харьяа 4 МСҮТ-ийн 411 оюутан, нийт 739 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, БЗДХ-ын шинжилгээнд хамруулж, 2 тэмбүү илрүүлэн эмчилгээнд хамрууллаа. Аяны хүрээнд “Өсвөр насны онцлог”, “Дэлгэцийн донтолт”, “Хорт зуршил”,”Өсвөр насны хүүхдийн хооллолт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сарын тэмдэг, бэлгийн эрүүл ахуйн талаар 436 ширхэг зөвлөмж тараасан.
-
27 сумын хэмжээнд нийт 0-5 насны 9500 гаруй хүүхэд буюу зорилтот насны хүүхдийн 80,1% нь А аминдэм витаминжуулалтад хамрагдсан.
-
Гамшгаас хамгаалах төлөвлгөөнд 4 удаа тодотгол хийж, коронавирусын цар тахлын үед дайчлагдах хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалх хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын судалгаа гаргаж, нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
-
Аймгийн Засаг даргын нөөцөөс тусгаарлан ажиглах байрны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 3.043.600 сая төгрөгний санхүүжилт, пост дээр халуун үзэх 2 ширхэг камер 290.000 төгрөг тус тус шийдвэрлүүлж ажилласан.
-
ЭМЯ-аас нийлүүлсэн нийт 3000 ширхэг Ковид-19 вирусийн антиген илрүүлэх хурдавчилсан тестийг Нэгдсэн эмнэлэг, өрх, 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд хувиарлаж, оношлуураар хангалаа
-
Коронавирусын халдварын 7 сэжигтэй тохиолдлын голомтод ажиллан хариу арга хэмжээг гүйцэтгэн ажилласан.
-
ХӨСҮТ-д PCR шинжилгээнд 55 иргэний анхан болон давтан 69 сорьцийг хүргүүлсэн. Шинжилгээний хариу хүлээгдэж байгаа 2 сорьц байна.
-
26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэг байгуулан ажиллаж нийт 1305 иргэнд Ковид-19 вирусын түргэвчилсэн тестээр шинижилгээ хийлээ. Үүний 1160 иргэний мэдээлэл Burtgel.mohs.mn сайтад бүргэгдэн орсон байна.
-
Коронавирусын халдварын сэжигтэй болон дам хавьтал, орон нутагт шилжилт хийн ирсэн 177 иргэнийг гэрийн хяналтад авч харъяа эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийг дамжуулан хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 101 иргэн байна.
-
Төв аймгийн Батсүмбэр, Баян, Сэргэлэн, Архуст сумын нутаг дэвсгэрт харъяалагдах төмөр замын өртөөний албан хаагчдыг короновирусын шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тандалт, арга хэмжээний явц үр дүнг 3 цаг тутам телеграмаар ЭМЯ-нд мэдээлж ажилласан.
-
Эрүүл мэндийн газарт Эрүүл мэндийн албаны тохиолдын удирдлагын тогтолцооны баг, хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллаж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг аймгийн шуурхай штаб, мэргэжлийн хяналтын газар, тагнуулын газарт өдөр тутам мэдээллэн ажиллаж байна.
-
Коронавирусын голомтын урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг 2078 мкв талбайд хийж гүйцэтгэсэн.
-
Халдварт өвчний 26 тохиолдлын голомтод тархвар зүйн тандалт судалгаа хийж голомтын болон эцсийн халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ. Үүнд Энтеровирус 13, Салхинцэцэг 8, бусад тууралтат халдвар 4, цусан суулга 2, гахайн хавдар 1 тус бүр бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 1 гахайн хавдар тархвар судлалын заалтаар үгүйсгэгдсэн.
-
Орчны эрүүл мэндийн лабораторийн хими, нян судлалын шинжилгээнд 3 унд ахуйн усанд шинжилгээг гүйцэтгэв. Стандартын шаардлага хангаагүй сорьц байхгүй
-
Тендерийн 4-р улирлын эм, эмнэлгийн хэрэгслийг 26 сумын Эрүүл мэндийн төвд түгээж, хангалт хийлээ
-
ЭМГ-ын даргын баталсан удирдамжаар Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөн туслав. Ажлын байр үнэлэх аргачлалаар үнэлгээ хийхэд нийт 76 оноо буюу 93.8% “Шаардлага хангасан” үнэлгээ авсан.
-
Өвөлжилтийн бэлэн байдлын мэдээ:
-
Аймаг дотроо 290
-
Өөр сум аймагт-60
-
Өөр сум аймгаас оторлож байгаа малчин – 40 байгаагаас
-
жирэмсэн -5
-
0-5 насны хүүхэд – 93
-
Өндөр настан – 29
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 76
Архаг суурь өвчтэй хүн – 20 байна.
СУРГАЛТ:
-
“Эрүүл мэндийн ажилтны сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулж өрх, сумын Эрүүл мэндийн төвийн 69 эмч, сувилагч, лаборант нарыг чадавхжууллаа
-
Эрүүл мэндийн газраас цаг үеийн мэдээлэл, хариу арга хэмжээ, бэлэн байдлын зөвлөмж болон шинээр гарсан 10 тушаал шийдвэрүүдийг 3 удаагийн цахим хурлаар Нэгдсэн эмнэлэг, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулж, мэдээлэл хийсэн
-
“Ковид-19 халдварын үед үйлчлүүлэгчээс шинжлэгдэхүүн авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт цахим хурлыг онол болон дадлага хэлбэрээр зохион байгуулж 121 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг чадавхжуулсан.
-
“Гамшгийн үеийн сэтгэл зүйн бэлэн байдал” сэдэвт сургалтад нийт 41 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.
-
Халдварын үед ажиллах хариу арга хэмжээний 5 багийн бүрэлдэхүүнд халдварын сэжигтэй тохиолдолд ажиллах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр дотоод сургалт зохион байгуулсан
-
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах талаар Унагалдай андууд цэцэрлэгийн багш, ажилчдад сургалт зохион байгуулав. Сургалтад 17 хүнийг хамрууллаа.
-
Аймгийн хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсаар сурталчилж, НЭМҮТ-өөс гаргасан 24 төрлийн шторк контентыг орон нутгийн 2 телевизээр өдөр бүр тогтмол давтамжтайгаар сурталчилж байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар ЭМЯ-аас гаргасан 14 төрлийн зөвлөмжийг постер хэлбэрээр бэлтгэж нийт 500 ширхэгийг хэвлэн тарааж байна.
|