+976 - 70273346,    70273705
ЭМГ-1 сарын мэдээ

 

  1. ХӨСҮТ-д PCR шинжилгээнд нийт анхан сорьц 2114, давтан 341 сорьц хүргүүлсэн. Үүнээс 1 дүгээр сард анхан 2072 давтан 323 сорьц зөөвөрлөсөн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, СЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, Зуунмод сумын худалдаа үйлчилгээний байгууллага, албан байгууллага, сумдын иргэдээс тандалтын шинжилгээг зохион байгуулан ажилласан.
  2.  Аймгийн хэмжээнд COVID-ийн түргэвчилсэн оношлуураар 3906 удаагийн шинжилгээг гүйцэтгэснээс 1 дүгээр сард 1111 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна. Хариу бүгд сөрөг гарлаа.
  3. Коронавирусын халдварын сэжигтэй болон дам хавьтал, орон нутагт шилжилт хөдөлгөөн хийж ирсэн, тусгаарлан ажиглах байрнаас гарсан 265 иргэнийг гэрийн тусгаарлалтад ажилласан. Өнөөдрийн байдлаар Батсүмбэр 2, Зуунмод 9, Алтанбулаг 1, нийт 12 иргэнд харъяа эрүүл мэндийн багууллагууд хяналт тавин ажиллаж байна. Тандалт хариу арга хэмжээний багаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээллийг аймгийн Шуурхай штаб, МХГ, Тагнуулын газар, байгууллагын хариуцлагатай жижүүрт өдөр тутам мэдээлж байна.
  4. Халдварт өвчний 4 тохиолдлын голомтод тархвар судалгааг хийж гүйцэтгэсэн. Үүнд ёлом 1, энтеровирусын 3 тохиолдол байна.
  5. Орчны эрүүл мэндийн лабораторийн хими, нян судлалын  шинжилгээнд Төв Чандмань ДЭХГ-ын 9 унд ахуйн усанд шинжилгээг нян судлалын 27, химийн 135 үзүүлэлтээр гүйцэтгэв. Стандартын шаардлага хангаагүй сорьц  илрээгүй .
  6. Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг Заамар гоулд, Шижирт алт, Бүрдэл майнинг ХХК-дад Ковидын үеийн бэлэн байдалд хяналт шалгалт хийн зөвлөн туслаж ажилласан.
  7. 2021 оны 4 дүгээр сард магадлан итгэмжлэлд хамрагдах Аргалант, Батсүмбэр, Угтаалцайдам, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Эрдэнэсант, Баянхангай, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн өөрийн үнэлгээ болон бүрдүүлэх 12 материалын бэлэн байдлыг хангахад зөвлөн тусалж, ЭМХТ-д албан тоотоор хүргүүлсэн.
  8. Монголын сувилагчдын нийгэмлэгээс зарласан “Халуун сэтгэл хандивын аян”-ыг зохион байгуулж, харьяа 22 төрийн Эрүүл мэндийн байгууллагуудаас 493 хүний   2.596.000 төгрөг авч, холбогдох мэдээлэл, банкны хуулгын хамт Монголын сувилагчдын Нийгэмлэгийн холбогдох мэргэжилтэнд хүргэн, баримтжуулж, мэдээллийг цахим хуудсанд ил тод байршуулсан.
  9. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Урианы жилийн төлөвлөгөө, Осол гэмтлээс сэргийлэх аймгийн 2021-2022 оны төлөвлөгөөг оруулж баталгаажуулсан.
  10. 2021 онд төрийн сангийн зардлаар суралцах нийт 58 эмч, эмнэлгийн мргэжилтний захиалгыг ЭМХТ-д хүргүүллээ.

 

СУРГАЛТ:

  1. Аймгийн ЗДТГ, ОБГ-тай хамтран сумдын удирдах албан тушаалтан, онцгой комисст Коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хамгаалах хувцас хэрэлэл зөв өмсөж тайлах, автомашин халдваргүйжүүлэх, өвчтөн тээвэрлэх чиглэлээр 6 бүсэд бүсчилсэн сургалт зохион байгуулж, 1 дүгээр сард Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Баянчандмань, Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын 92 албан хаагч хамрагдлаа.
  2. “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэв сургалтыг Эрүүл мэндийн газрын 13 албан хаагчдад зохион байгууллаа.
  3. ЦГ, ШШГГ-ийн цагдан хориход ажиллаж байгаа эмч, сувилагч, тусгай  мэргэжилтнүүдэд “Ковид-19 халдвар цар тахлын үед үйлчлүүлэгчээс шинжлэгдэхүүн авах, хадгалах, тээвэрлэх”,  “Хог хаягдлын менежмент”, “Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх тайлах” сэдвүүдээр онол дадлага хосолсон сургалт зохион байгуулж 5 хүн хамрагдсан.
  4. “Uptodate” олон улсын эмнэл зүйн платформ цахим сургалтад 45 эмч, эмнэлгийн албан хаагч хамрагдаж чадавхжуулсан.
  5. Ковид-19 халдварын голомтод ажиллах тархвар судлагч, ариутгагч, лабораторийн техникч бэлтгэх 5 өдрийн цахим сургалтад нийт 103 албан хаагч хамрагдаж чадавхжууллаа.
  6. Аймгийн хэмжээнд 15-65 насны иргэдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт, мэдлэг, дадал, хандлагын тодорхойлж тэдгээрийн хоорондын хамаарлын судалгааны үр дүнгийн мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр 26 сум, төсөвт байгууллагын удирдлага, төрийн албан хаагч нийт 137 хүнд цахимаар мэдээлэл хийлээ.
  7. Нэгдсэн эмнэлгийн гамшиг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний 3 багийн 8 гишүүнд ЭМГ-ын сэтгэл зүйч сэтгэцийн эмчтэй хамтран “Ковид-19 үеийн сэтгэл зүйн байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
  8. Хүчирхийлэлд өртсөн нэг хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж түүний гэр бүлийхэнд зөвлөгөө өгч ажиллалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-02-01 07:30:20