+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 6 дугаар сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2021 оны 05 сарын байдлаар 502 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 45 тохиолдлоор өссөн ба 499 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 846 эмэгтэй байна. Эхний 3 сартайд хяналтад 91.31% хамрагдсан. Нийт 124631 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 62075, амбулаторийн үзлэг 44078, идэвхитэй хяналтын 11053 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 7205 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 25.36%, осол гэмтлийн дуудлага 1.69%-ийг эзэлж байна. Стационарт 5400  хүн эмчлэгдэн нийт 40064 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,4 байна.
  2. Аймгийн Засаг даргын А/357, А/384 тоот захирамжаар Эрдэнэ сумын Ар жанчивлан сувилалд 80 ор, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор дунд сургуулийн  2-р хичээлийн байранд 78 ор, Баянчандмань сумын Наранбулаг амралт сувилалын газарт 90 ор нийт 248 ор нэмэлтээр дэлгэн Коронавируст халдвараар өвдсөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлсэн.
  3. Корорнавируст халдварт өвчнөөр өвдсөн 1780 өвчтөнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулснаас 1062 өвчтөнийг эмчлэн эрүүлжүүлж,  Өнөөдрийн байдлаар 821 эмчлүүлэгч байгаагаас ПГУ эерэг-602, эмнэлзүй илэрч,  түргэвчилсэн эерэг-219 эмчилгээнд хамрагдаж  байна. Үүнээс: Эмнэлэгт 594, гэрээр 227 иргэн эмчлэгдэж байна. / Том хүн-692, Хүүхэд-129/    
  4. Аймгийн хэмжээнд 5 тусгаарлан ажиглах байранд 130 иргэнийг тусгаарлан ажигласнаас 114 иргэн коронавирусийн халдварт /Ковид-19/ өвчин батлагдсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглаж байгаа иргэн байхгүй байна.
  5.  Мөнгөнморьт, Сэргэлэн суманд эндсэн хүүхдийн эндэгдэл магадлан хэлэлцэх хурлыг цахимаар зохион байгуулж, 3 сумын 8 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан, холбогдох хурлын тэмдэглэлийг ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны албанд хүргүүлсэн.
  6. Корорнавируст халдварт /Ковид-19/ өвчнөөр эндсэн 4 нас баралтыг УОК, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, АОК-т албан бичгээр мэдээлсэн.
  7. 2021 оны 6 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд ковид-19-ын синофарм вероцилл вакцины 1 дүгээр тунд 49833, 2 дугаар тунд 47115 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд фпайзар вакцинд хамрагдвал зохих 12-17 насны нийт 9299 хүүхэд, архаг хууч өвчтэй зорилтот бүлгийн 1819 иргэний судалгаа гаргаж, ХӨСҮТ-өөс 7680 хүн тун фпайзер вакцин татан авч 2716 хүн тун хийгдсэн байна. 26 суманд 3238 хүн тун фпайзар вакцин хуваарилан түгээсэн. Аймгийн хэмжээнд  коронавирусын эсрэг вакцины 1-р тунгийн хамралт 87%, 2-р тунгийн хамралт 78%-тай байна.
  8. Аймгийн хэмжээнд 06 дугаар сард 1871 тохиолдол батлагдсан үүнээс зуунмод сумын 682 батлагдсан тохиолдлын хавьтал судалгааг хийж хариу арга хэмжээ авч ажилласан
  9. Батлагдсан тохиолдлын 127 обект, 108 айл өрхийн 31620 мкв талбайд 0.06 %-ийн жавелионы уусмалаар голомтын эцсийн  халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.
  10. Аймгийн Засаг даргын А/344 захирамжаар коронавируст халдвар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт, тандалт сэргийлэлтийн үйл ажиллагаанд шаардлагатай түргэвчилсэн оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэлд нийт 40,3 сая төгрөгний санхүүжилт олгосныг зориулалтын дагуу зарцуулан ажиллаж байна.
  11. Дархлаажуулалтын вакцины зориулалтын тоног төхөөрөмж вакцины хөргөгч Өндөрширээт, Баянцагаан, Угтаалцайдам сумдад олгоод байна. Нийт дүн 10,5 сая төгрөг.
  12. Өрхийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын зураг төсөв хийгдэх тендер зарлагдан Хатанбаатар ХХК шалгарч зураг төсвийг хийж байна.
  13. Эрүүл мэндийн салбарын 2021 оны хагас жилийн тайланг нэгтгэж, холбогдох байгууллага, цахим санд хугацаанд нь тайлагнасан.
  14. Өрхийн Эрүүл мэндийн төвийн Коронавируст халдварын эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийж, зөвлөн туслав. Зуунмод сумын Онцгой комисс, ЭМГ, АНЭ, ӨЭМТ, сургууль цэцэрлэгийн эмч нарын өргөтгөсөн хурал, уулзалт зохион байгуулж Коронавируст халдварын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ, чиглэл гаргаж хамтран ажиллаа.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:

  1. АШУҮИС-ийн Уушги судлалын тэнхим "Уушгины тоосжилт, ковидын дараах байдал" сэдвээр цахим сургалт зохион байгуулсан ба сургалтад нийт 23 эмч хамрагдлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-07-01 00:00:00