+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 2 дугаар сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2021 оны 01 сарын байдлаар 108 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 22 тохиолдлоор өссөн ба 107 нярай бүртгэгдсэн байна. Нийт 18597 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 4422, амбулаторийн үзлэг 10465, идэвхитэй хяналтын 2104 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1383 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 26.46%, осол гэмтлийн дуудлага 2.10%-ийг эзэлж байна. Стационарт 1045  хүн эмчлэгдэн нийт 18597 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,9 байна.
  2. 2020 оны Хүний нөөц, хүчин чадлын тайланг нэгтгэн гаргасан. Аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт нийт 1365 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд эрэгтэй 968, эмэгтэй 1104 албан хаагч байна. Салбарын хэмжээнд эмч-243, эм зүйч-17, эх баригч-39, бага эмч-58, хөдөлгөөн засалч-3, бүртгэл мэдээллийн ажилтан-25, сувилагч-303, шүдний техникч-2, лабораторийн техникч-33, дүрс оношилгооны техникч-2, бусад техникч-2, эм найруулагч-31, эмнэлгийн мэргэжлийн бусад ажилтан-20, удирдах ажилтан-8, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн-18, био анагаахын мэргэжилтэн-1, мэдээлэл технологийн инженер-3, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-2, бусад дээд мэргэжилтэн-102, бусад ажилан-453 тус тус ажиллаж байна.
  3. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5-д заасны дагуу 2021 онд тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдах салбарын ажилчдын судалгаа гаргасан. Салбарын хэмжээнд нийт 40 хүн өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөө орон нутгийн 3, 5 жилийн нэмэгдэл тэтгэмжид нийт 190 хүн хамргдана
  4. Эрүүл мэндийн байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны статистик тайланг төр хувийн хэвшлийн 76 байгууллагаас авч нэгтгэн ЭМХТ-д хугацаанд нь хүргүүлсэн. 26 сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд ХШҮ хийж, аймгийн аварга хамт олноор Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв шалгарсан.
  5. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 12 үндэсний хөтөлбөрүүдийн 2020 оны хэрэгжилтийг нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлсэн.
  6. “Хавдрын эсрэг Төв аймаг”, “Эрүүл эхээс- Эрүүл хүүхэд” хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулан, иргэдээс санал авч аймгийн ЗДЗХ-аар батлуулсан.
  7. “Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нь ” төсөл боловсруулж Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв аймаг дах салбарт хүргүүлсэн.
  8. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулах төслийг нарийвчлан гаргаж, ЭМЯ, аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн.
  9. 2021 онд хэрэглэгдэх 1.4 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодисын 35 багц тендер зарлаж 2021.02.11-ны өдөр нээсэн. Үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гарган оролцогч 19 компанид мэдэгдэл хүргүүллээ.
  10. Баян сумын Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналт хийн, зөвлөмж өгч ажиллалаа.
  11. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид PCR шинжилгээнд нийт 3049 сорьцийг хүргүүлсэн.  Үүнээс 02 дугаар сард 475 сорьцийг тандалтын болон тархвар судлалын заалтаар авсан байна.
  12.  Аймгийн хэмжээнд Зуунмод сумын ӨЭМТ, 26 сумын эрүүл мэндийн төв аймгийн нэгдсэн эмнэлэгт COVID-ийн түргэвчилсэн оношлуураар 6167 удаагийн шинжилгээг гүйцэтгэн 2 дугаар сард 2075 түргэвчилсэн оношлуураар шинжилгээг гүйцэтгэсэн. Үүнээс шалган нэвтрүүлэх өндөр довын постоор 602, 4-р зөрлөгийн постоор нэвтэрсэн 252 хүнд шинжилгээ хийсэн байсан.
  13. Коронавирусын халдварын сэжигтэй болон дам хавьтал, орон нутагт шилжилт хөдөлгөөн хийж ирсэн, тусгаарлан ажиглах байрнаас гарсан 301 иргэнийг гэрийн тусгаарлалтад авч ажилласнаас 02 дугаар сард 27 иргэнийг гэрийн тусгаарлалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар Зуунмод 3, Аргалант 1, Эрдэнэ суманд 1 иргэн байна.
  14. Гэрийн хяналтад байх иргэнийг гар утсаар хянах https://clix.gov.mn/ системийг эрүүл мэндийн газраас хариуцан ажиллаж байна. Гар утсанд суугдах АПП-ийг суулгах заавар хичээлийг сумын Олон нийт интернет мэдээллийн төвийн 27 ажилчдад цахимаар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын Постонд жижүүрлэн гардаг нийт 78 албан хаагчдад сургалт хийж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хянан ажиллаж байна.
  15. Ковид-19-ын эсрэг дархлаажуулалтын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө батлуулан, вакцин хадгалах өрөөний бэлэн байдлыг ханган ажилласан.
  16.  Тандалт хариу арга хэмжээний багаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээллийг аймгийн шуурхай штаб, байгууллагын хариуцлагатай жижүүр, мэргэжлийн хяналтын газар, тагнуулын газарт өдөр тутам мэдээлэн ажиллаж байна.
  17. Халдварт өвчний 4 тохиолдлын голомтод тархвар судалгааг хийж гүйцэтгэсэн.
  18. Орчны эрүүл мэндийн лабораторийн хими, нян судлалын  шинжилгээнд Төв Чандмань ДЭХГ, Батсүмбэр сумын ахмад настны үндэсний төвөөс унд ахуйн ус 12, бохир ус 3 буюу нийт 15 сорьцод химийн 168, нян судлалын 60 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн 1 сорьц стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй байна.
  19. Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 6 цэцэрлэгийн анги танхим, сургалтын заалны 1459 мкв талбайд урьчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэсэн.
  20. Шалган нэвтрүүлэх цэгт ажиллаж байгаа 2 түр лабораторид өдөр тутам халдваргүйжүүлэлт хийж нийт 384 мкв талбайд гүйцэтгэсэн. Авто тээврийн газарт Улаанбаатар хотоос ачаа тээвэр хийсэн 2 автомашинд халдваргүйжүүлэтийг өдөр тутам гүйцэтгэн ажилласан.

 

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:

  1. Танхимын сургалт 4 удаа 52 иргэнд, дадлагажуулах сургалтад 5 эмч эмнэлгийн ажилтан, цахим сургалт 6 удаа зохион байгуулж 905 хүн хамруулан мэдлэг мэдээлэл өгч, чадавхжуулсан.
  2. Жендэрийн тэгш байдал сэдэвт 5 модул цахим сургалтад төрийн захиргааны 15 албан хаагчид 100% хамрагдаж, шалгалтаа өгч, амжилттай тэнцсэн.
  3. Байгууллагын https://www.facebook.com/emg.tuvemg/ фэйсбүүк хуудас болон цахим хуудсаар ковид-19 халдвараас сэргийлэх 21 төрлийн контент, зөвлөгөө, мэдээлэл байршуулж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн. 2-р сард “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” тохиож хавдрын өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх мэдээлэл, сурталчилгаа, Сар шинийн баяртай холбоотойгоор цахимаар золгох, хоолны хордлогоос сэргийлэх зэрэг зөвлөгөө мэдээллүүд, архины хор уршигаас сэргийлэх “Архийг биш- Эрүүл мэнд, гэр бүлээ сонгоё” уриатай мэдээлэл, зөвлөгөө, сурталчилгаа хийсэн. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх “Хором бүрээ анхаарья-2” аяны хүрээнд Төв телевизтэй хамтран ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх богино хэмжээний шторк хийлгэж байгууллагын фейсбүүк хаяг, веб сайт, Төв телевизээр олон нийтэд түгээсэн.
  4. ЭМГ-аас эрхлэн гаргадаг ЖАРГАЛАН сэтгүүлийг эмхэтгэн 300 ширхэг хэвлүүлсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2021-03-01 00:00:00