|
-
Аймгийн хэмжээнд 2021 оны 02 сарын байдлаар 205 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 7 тохиолдлоор өссөн ба 203 нярай бүртгэгдсэн байна. Нийт 39432 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 11591, амбулаторийн үзлэг 19803, идэвхитэй хяналтын 4280 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 2720 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 26.51%, осол гэмтлийн дуудлага 1.88%-ийг эзэлж байна. Стационарт 1916 хүн эмчлэгдэн нийт 14514 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,6 байна.
-
Төв аймагт 2021.03.06-ны өдөр Короновируст халдварын батлагдсан тохиолдол анх удаа бүртгэгдэж, 2021.03.29-ний өдрийн байдлаар шинээр 80 тохиолдол бүртгэгдэж, нийт 147 тохиолдол батлагдлаа. Өндөр эрсдэлтэй 1-р хавьтал 386, бага эрсдэлтэй 1-р хавьтал 504, 2-р хавьтал 1187 иргэнийг тандалт судалгаанд хамруулсан, тусгаарлан ажиглах байранд 232 иргэн, гэрийн ажиглалтад 650 иргэн, CLIX GPS SYSTEM-ийн хяналтаар 319 иргэнийг тус тус хянасан.
Шинээр батлагдсан 80 тохиолдлын тархвар зүйн судалгаа хийгдэж байна. 2021.03.06-ны өдрөөс хойш ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид ПГУ шинжилгээнд 8844 сорьц зөөвөрлөсөн байна. Аймгийн хэмжээнд 27 сумын Эрүүл мэндийн төв, шалган нэвтрүүлэх 2 пост дээр лабораторийн түр цэг байгуулан түргэвчилсэн оношлуураар нийт 8156 иргэнээс шинжилгээ авахад сул эерэг 2, эерэг 11 илэрсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 52, Аргалант сумын Эрүүл мэндийн төвд 1, Улаанбаатар хотод 14 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас, 20 иргэн эмчлэгдэн эмнэлгээс гарч одоогоор нийт 47 иргэн эмчлэгдэж байна.
-
2021 оны 03 дугаар сарын 08, 09-ны өдөр Зуунмод суманд “Нэг өрх-нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулж нийт 14.7 сая төгрөгийн санхүүжилтээр хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, 1.5 сая төгрөгийн санхүүжилтээр пос машин аймгийн Засаг даргаас шийдвэрлэсэн. PCR шинжилгээнд нийт 4531 иргэн хамруулснаас Короновируст халдварын 4 тохиолдол илрүүлсэн.
-
Нийт 54 голомтод эцсийн халдваргүйтгэл хийсэн. Батлагдсан тохиолдлын гэр, тусгаарлан ажиглах байр, тээврийн хэрэгсэл, 17 албан байгууллага, хог хаягдлын цэг зэрэг нийт 19143 м2 талбайд хийж гүйцэтгэлээ.
-
Короновируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг томилон, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх байнгын болон түр цэг ажиллуулах бэлтгэл ажлыг ханган, 1000 хүн/тун вакцин татан авалт хийлээ. Дархлаажуулалтад хамрагдах иргэдийн судалгаа гарган, төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн дархлаажуулалтад Зуунмод, Эрдэнэ сумын 24 байгууллагын 706 албан хаагчийг вакцины 1-р тунд хамрууллаа.
-
Угтаалцайдам, Баянцагаан, Өндөрширээт сумын вакцины хөргөгчийг шинэчлэхээр тендер зарлагдаж дууссан. ХӨСҮТ-д асуудал дэвшүүлснээр Баянчандмань сумын ЭМТ-ийн вакцины хөргөгч шинэчилсэн.
-
Нэгдсэн эмнэлэг, 26 сумын эрүүл мэндийн төвд 2021 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын 35 багц тендер зарлаж, 23 багцад шалгарсан 12 компанитай цахимаар гэрээ байгуулан ажиллаж байна. Үлдсэн 12 багцад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дахин нээлттэй тендер шалгаруулах журмаар тендерийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зарласан.
-
2021 оны эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөлийн нэгдүгээр хуралдаанаар 26 сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зорилгоор эмийн эргэлтийн сангийн хөрөнгөөс 2.0 сая төгрөг зарцуулах эрхийг сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт зөвшөөрч нийт 26 суманд 52.0 сая төгрөг шийдвэрлэсэн.
-
ЭМЯ-аас 26.6 сая төгрөгийн үнэ бүхий коронавируст халдварын үед хэрэглэгдэх вирусын эсрэг эмийг Нэгдсэн эмнэлэгт нийлүүлж эмчилгээнд хэрэглэж байна. 3 төрлийн вирусын эмийн нөөц бүрдүүлсэн.
-
ЭМЯ-аас 4 нэр төрлийн 25.9 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгслийн татан авалт хийсэн.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:
-
Ковид-19-ын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр 5 удаагийн сургалт хийж, сумдын онцгой комисс, гишүүд, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид нийт 327 хүн хамруулсан. Эрүүл мэндийн байгууллагууд ажлын байрны сургалтыг 10 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 189 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан.
-
ЭМХТөвөөс зохион байгуулсан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр хийсэн цахим сургалт, хэлэлцүүлэг”-т хамрагдав. ЭМЯамнаас зохион байгуулсан “Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед эмнэлгийн ор дэлгэх тухай” цахим сургалтад хамрагдав.
-
АНЭ, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 212 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 удаа цахим хурал зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл, цаашид анхаарах асуудал дээр зөвлөмж өгч ажилласан
-
Аймгийн хэмжээнд коронавирүст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар тогтмол хүргэж байна
-
Коронавируст халдвараас сэргийлэх талаар ЭМЯ-аас гаргасан 9 төрлийн зөвлөмжийг постер хэлбэрээр бэлтгэж, нийт 310 ширхгийг хэвлүүлэн БаруунЗуунмод өрхийн эрүүл мэндийн төвд өглөө. Үүнээс 7 зөвлөмжийг TBS телевизийн цахим хуудсаар шторк болгож цацсан.
|