ЭМГ-ын 5 дугаар сарын мэдээ
1. Аймгийн хэмжээнд 2021 оны 04 сарын байдлаар 398 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 49 тохиолдлоор өссөн ба 397 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 839 эмэгтэй байна. Эхний 3 сартайд хяналтад 91.18% хамрагдсан. Нийт 82963 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 32191, амбулаторийн үзлэг 35444, идэвхитэй хяналтын 8959 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5846 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 25.06%, осол гэмтлийн дуудлага 1.78%-ийг эзэлж байна. Стационарт 4205 хүн эмчлэгдэн нийт 31169 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,4 байна. 2. 5 дугаар сард 2345 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч 85 эерэг, 2 сул эерэг илэрсэн, PCR шинжилгээний 6021 сорьц зөөвөрлөснөөс 2021.05.25-ны өдрийн байдлаар Коронавирусын халдварын 343 тохиолдол шинээр батлагдаж, эмчилгээнд хамруулсан. Тусгаарлан ажиглах байранд 79 иргэн тусгаарлагдсанаас 7 иргэнд коронавирусын халдвар илэрсэн. Гэрийн тусгаарлалтын 674 иргэнд харъяа ЭМБ-ууд хяналт тавин ажилласан, өнөөдрийн байдлаар 445 иргэн хяналтад байна. 28 объект, 25 айл өрхөд голомтын эцсийн халдваргүйтгэлийг 7480 мкв талбайд хийж гүйцэтгэсэн. Коронавируст халдвар Ковид-19-ын эерэг тохиолдол 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1051 бүртгэгдсэн. Үүнээс 925 өвчтнийг орон нутагтаа хэвтүүлэн эмчилсэн. 05 дугаар сард 343 өвчтнөөс нийт 41 хүндэвтэр, хүнд өвчтөнг Улсын Онцгой комисст хүсэлт гаргаснаар 3 дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлсэн. Тандалт хариу арга хэмжээний баг Жаргалан, Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Угтаалцайдам сумдад зөвлөн туслаж ажилласан. 3. ХӨСҮТ-өөс нийт 112000 хүн тун вакцин татан авч 27 сумын Эрүүл мэндийн төвд хуваарилан хүргэсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ковид-19-ын синофарм вероцилл вакцины 1 дүгээр тунд 48280, 2 дугаар тунд 8990 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. 4. Хачигт халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн, сорьцийг ЗӨСҮТ-д хүргэсэн. 5. Орчны эрүүл мэндийн лабораторид унд ахуйн 10, бохир усны 2 сорьцод шинжилгээ хийн химийн 160, нян судлалын 30 үзүүлэлтээр сорьцийг гүйцэтгэсэн, стандартын шаардлага хангаагүй сорьц байхгүй. 6. Аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн өндөр тунт 10695 ширхэг А аминдэмийн хангалт, түгээлт хийлээ 7. ХӨСҮТ-ийн элэгний лабораторид вероцил вакцины 2 тундаа бүрэн хамрагдсан 99 иргэнийг коронавирусын эсрэг антиген ирүүлэлтийг SARS CoV 2 total ab /ELISA/ COI, S RBD IgG /Maglumi/ AU/ml, SARS CoV 2 IgG /Roche/ COI 3 аргаар үзүүлж, эсрэг бие үүсэлтийг тодорхойлсон. 8. Эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээг 24 цагаар нэгтгэн өдөр бүрийн 10:00 цагт 10 байгууллагад хүргүүлэн мэдээллээр ханган ажиллаж байна. 9. Эмийн дахин тендерийн 12 багцад 6 компани оролцож, 3 компанитай гэрээ байгуулан ажилласан. СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА: 1. УОК, ЭМС-ын шинээр батлагдсан тушаал шийдвэрүүд, шүлсээр Коронавируст халдвар ковид-19 илрүүлэх түргэвчилсэн оношлуур хийх аргачлал сэдвээр цахим сургалтыг 3 удаа зохион байгуулж давхардсан тоогоор нийт 198 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, чадавхжуулсан. 2. НЭМҮТ-тэй хамтран “ЕБС-д эрүүл мэндийн хичээл заадаг багш нарыг чадавхжуулах” сургалтад 11 багш, 1 мэргэжилтийг 1 өдрийн сургалтад хамрууллаа. 3. “Зөв хандлага-Эерэг нөлөө” 1 сарын аяны хүрээнд “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Харилцаа хандлагаа сайжруулах нь” сэдэвт 2 удаагийн сургалт зохион байгуулсан, давхардсан тоогоор 45 албан хаагч хамрагдаж, мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Аймгийн Төв телевиз, TBS телевизэд 05 дугаар сард нийт 22 удаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгч, аймгийн ард иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгсөн. |