+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 11 дугаар сарын мэдээ

ЭМГ-ын 11 дүгээр сарын мэдээ

  1. Аймгийн хэмжээнд 2021 оны 10 сарын байдлаар 959 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 63 тохиолдлоор өссөн ба 956 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 729 эмэгтэй байна. Нийт 1173 жирэмсэнг хяналтад авснаас эхний 3 сартайд хяналтад 90.45% хамрагдсан. Нийт 224986 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 107246, амбулаторийн үзлэг 87313, идэвхитэй хяналтын 19807 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 13977 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.55%, осол гэмтлийн дуудлага 1.78%-ийг эзэлж байна. Стационарт 15897  хүн эмчлэгдэн нийт 127651 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 8,0 байна.
  2. 2021 оны жил эцсийн тусгайлсан хяналт-шинжилгээ, үнэлгээг 26 суманд зохион байгуулж, зөвлөн туслав. “Ар жанчивлан” рашаан сувилалыг магадлан итгэмжлэлд хамруулахад зөвлөн тусалж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан. Томуугийн үндэсний төвтэй хамтран Сэргэлэн Баяндэлгэр, Эрдэнэ сумын эрүүл мэндйн төвд томуугийн үеийн мэдээ тайлан, цаг үеийн нөхцөл байдалд дэмжлэг хяналт хийсэн.
  3. Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдад сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, ковид-19-н халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг хийгдлээ. Нийт 1383 иргэн цээжний рентген аппаратад харуулж, эмчийн зөвөлгөө авсан ба 830 иргэн БЖИ тодорхойлуулж, халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан байна. Мөн 2-7 насны 291 хүүхдэд шүдний эмчийн үзлэг хийж, цоорлоос урьдчилан сэргийлэх түрхлэг түрхлээ. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Уул уурхай эрхлэгчдийн дундах сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг Заамар сумын Хайлааст багт зохон багууллаа. Үзлэгээр нийт 504 хүнийг хамруулж, шинэ сүрьеэ 3 илрүүллээ. БЗДХ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд 456 иргэнийг хамруулж тэмбүүгийн шинэ 3 тохолдлыг илрүүлсэн .
  4.  “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эсрэг Төв аймгийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөв, ажлын хэсгийг аймгийн ЗД-ын а/694 тоот захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төслийн хүрээнд: Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед хариу арга хэмжээний явцад үнэлгээ хийх багийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, явцын үнэлгээний аргачлал, асуумж боловсрууллаа. Тус аргачлал, асуумжийг аймгийн онцгой комисст танилцуулан, аймгийн ЗД-ын а/707 тоот захирамжаар батлуулсан. 27 сумын онцгой комиссийн нийт 46 гишүүдэд явцын үнэлгээ хийх аргачлал, асуумжийг танилцуулан, үнэлгээг хэрхэн үнэн бодит хийх талаар зөвлөмж өгсөн.
  5. “Тамхидалтын эсрэг хувьсгал- 2” мэдээлэл сургалт, сурталчилгааны компанит ажлыг Зуунмод суманд зохион байгуулж нийт 20 байгууллагын удирдлагад “Тамхигүй байгууллага, хамт олон” болох уриалга гаргаж, амлалт авсан. Тамхинаас татгалзах уриалга, санаачлагыг Монгол туургатан театрын даргаар танилцуулж, олон нийтэд сурталчилсан.
  6. Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” сарын аян зохион байгуулж, тайланг нэгтгэн НЭМҮТ-д илгээсэн. Аянд аймгийн хэмжэээд 1587 хүн хамрагдсан
  7. Коронавируст халдвар /ковид-19/-тай 5093 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулснаас, 5047 иргэнийг эмчилж, одоогоор 1598 иргэнийг эмчилгээнд хамруулж байна. 
  8. ЭМЯ-аас хувиарласан 1000 фл  ремдесивэр тарианы татан авалт хийж, Нэгдсэн эмнэлэгт 800 ширхэг нийлүүлж, 200 ширхэгийн нөөц бүрдүүлсэн.
  9. 11 сард  ковид-19 ын нийт 1947 батлагдсан тохиолдол бүртгэгдэж тандалт хариу арга хэмжээг зорилтод бүлгээр ялган  хийж, бүртгэн гэрийн тусгайрлалтын мэдээг тухай бүр гарган ажилласан.
  10. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан сургалт зөвөлгөөнд оролцсон нийт 93 иргэнд ковид-19 илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийсэн.
  11. Нэмэлт тунгаар дархлаажуулахад шаардлагатай ковид-19 ын эсрэг 7020 хүн тун вакциныг татан авч, дархлаажуулалтын нэгжүүдэд тараан олгож байна.
  12. Орчны эрүүл мэндийн лабораторид 3 сумын 24 унд ахуйн усны шинжилгээ ирж 384 үзүүлэлтээр химийн шинжилгээ хийсэн.
  13. Монгол туургатан театар,Төв Азза ххк, МСҮТ, Засаг даргын тамгийн газар шалгалтын танхимд нийт 8000 мк талбайд халдваргүйтгэл хийсэн. Ковид-19 өөр нас барсан нийт 6 сумын 8 иргэний оршуулгын үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм баримтлуулж ажиллсан.
  14. Эрүүл мэндийн газрын 21 албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:

  1. ЭМЯ, СЭМҮТ, ЭХЭМҮТ-ээс зохион байгуулсан 6 удаагийн сургалтад Эрүүл мэндийн газрын 13 мэргэжилтэн хамрагдсан. Дорнод, Дундговь аймагт зохион байгуулагдсан бүсийн суралтад 10 хүн хамрагдсан. 
  2. Танхимын сургалт 4 удаа  зохион байгуулж ЭМГ, АНЭ, 27 сумын 88 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан
  3. Таны эрүүл-таны гарт сэдэвт Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай цуврал 12 богино хэмжээний шторк хийж, олон нийтийн сүлжээгээр иргэдэд түгээсэн.

 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.Баасанхүү

2021.11.29

 

НИЙТЭЛСЭН: 2021-12-01 00:00:00