|
ЭМГ-ын 10 дугаар сарын мэдээ
-
Аймгийн хэмжээнд 2021 оны 08 сарын байдлаар 769 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 29 тохиолдлоор өссөн ба 767 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 765 эмэгтэй байна. Эхний 3 сартайд хяналтад 91.13% хамрагдсан. Нийт 184426 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 90473, амбулаторийн үзлэг 67748, идэвхитэй хяналтын 16718 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 11327 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 25.13%, осол гэмтлийн дуудлага 1.87%-ийг эзэлж байна. Стационарт 10541 хүн эмчлэгдэн нийт 84091 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 8,0 байна.
-
ЭМЯ болон “Малчин төсөл”-ийн хүрээнд ПГУ шинжилгээ хийх молекуль биологийн лабораторийн тоног төхөөрөмжтэй болсон, 8.4 сая төгрөгийн санхүүжилтээр лабораторийн өрөөг стандартад нийцүүлэн засварласан, мэргэжлийн байгууллагаас сургалт авч, ажлын байран дээр даллагажиж байна.
-
ОНТ-ийн 85.0 сая төгрөгийн санхүүжилтээр 5000 ширхэг оношлуур авч боловсролын байгууллагын багш ажилчдыг коронавируст халдварын шинжилгээнд хамрууллаа. ОНТ-ийн 26.2 сая төгрөгийн санхүүжилтээр 1545 ширхэг оношлуур авч нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
-
Орон нутагт 8475 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 6876 өвчтөн эдгэрсэн. 9 дүгээр сард Коронавируст халдвар /ковид-19/-тай 3615 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулж, 2369 иргэнийг эмчлэн эрүүлжүүлж, эдгэрч гарсан.
-
Нийт 32 өвчтөн нас барсан. Үүнээс: АНЭ-25, Борнуур сум-1, Баян сум-1, Заамар сум-1, Жаргалант сум-2 / Жаргалант сумын харъяалалтай 2 өвчтөн - Улсын 1-р төв эмнэлэгт-1 өвчтөн, Яармагийн 300 ортой Эмнэлэгт-1 өвчтөн /, Баян-Чандмань сум-1 / Баянчандмань сумын харъяалалтай 1 өвчтөн Улсын 1-р Төв Эмнэлэгт / өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад нийт 13144 иргэн хяналтад авсан.
-
Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийг ЭМС-ын 2017 оны А/503 тоот тушаалын дагуу цахимаар магадлан итгэмжлэлд хамруулсан.
-
Нэгдсэн эмнэлэг нэмэлтээр Кувейт сургалтын төвд 110 ор дэлгэж ОНТ-өөс 17.0 сая төгрөг шийдвэрлэсэн. Ахмадын амралтын газарт 50 ор дэлгэх төлөвлөлт хийж, 26 сумын хэмжээнд дэлгэсэн эмнэлгийн орны тооцооллыг оролцуулан АЗД-ын А/559 тоот захирамжаар баталгаажуулсан. Коронавируст халдвар /ковид-19/-тай иргэдийг эмчлэх түр эмнэлгийн судалгааг шинэчлэн гаргасан
-
Аймгийн Онцгой байдлын газраас Баяндэлгэр суманд бүсчилэн зохион байгуулсан Команд штабын сургуулалтад Эрүүл мэндийн сайдын А/416 тоот тушаалын дагуу түр тусгаарлан эмчлэх эмнэлэг дэлгэн хамтран оролцсон. Нийт 20 өвчтөнг эмчлэх эмнэлгийн бус нөхцлийн эмнэлэг ажиллах төлөвлөлт хийсэн.
-
Коронавирүсийн эсрэг 2000 ширхэг ремдесивир эм, 1000 ширхэг оношлуурыг ЭМЯ-аас татан авч, 1000 ширхэг ремдесивир эм, 400 ширхэг оношлуурыг АНЭ-т, 200 ширхэг оношлуур ӨЭМТ-д хуваарилан өгсөн.
-
ХӨСҮТ-өөс томуугийн 9680 хүн тун вакцин татан авч, өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан, 3-р дугаар тунгийн 12870 хүн тун фПайзер вакцин татан авч 6311 хүн тун хийгдсэн байна.
-
Аймгийн хэмжээнд 9 дүгээр сард 3312 тохиолдол батлагдсан үүнээс зуунмод сумын 1281 батлагдсан тохиолдлын хавьтал судалгааг хийж хариу арга хэмжээ авч ажилласан.
-
Батлагдсан тохиолдлын 14 обект, 3428 мкв, 31 айл өрхийн 172 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн.
-
ДЭМБ-ын санхүүжилтээр 16 сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид лабораторитой тандалт, дэмжлэгт хяналт хийсэн.
-
Орчны эрүүл мэндийн лабораторит ундны усны шинжилгээнд хими-12 сорьцод 204 үзүүлэлт, нян-12 сорьцод 36 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Шинжилгээний дүнгээр нян судлалын шинжилгээнд стандартын шаардлага хангаагүй нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн Борнуур сумын 1 сорьц илэрсэн. 3 сумын 6 хөрсөнд шинжилгээ хийсэн. Стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй.
-
Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн хадгалалт, нөөц бүрдүүлэлтэд 5 сумын Эрүүл мэндийн төвд явцын хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалсан.
-
АНЭ-ийн сувилагч Бат-Эрдэнэ, Мөнхсайхан нарт зориулсан хандивын аяныг албан ёсоор хаах ажлыг нийгмийн салбарын бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
-
“Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн ажлын хүрээнд “МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНХДУГААР БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ыг Төв аймгийн Эрдэнэ суманд зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд оролцсон 12 иргэнийг биеийн найрлага хэмжигч “ ТАНИТА” аппаратаар хөдөлгөөний идэвхийг тодорхойлж зөвлөгөө өгч ажилласан.
-
Эрдэнэ сумын МСҮТ-ийн 60 оюутнаас сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх асуумж судалгаа авсан.
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааг тогтоох салбар комиссын шийдвэрээр 25 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоож, асаргааны тэтгэмжинд хамруулсан.
-
Аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан 27 сумын ЕБС, СӨБ-ийн багш ажилчид болон цэцэрлэгийн насны 735 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.
-
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд ирсэн 2 иргэний гомдлыг шийдвэрлэсэн. 27 сумын ЭМТ, өрх, Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг баримтлах зөвлөмж хүргүүлэв.
-
Ковидын халдвараар өвчилсөн эмч, эмнэлгийн ажилтны судалгааг 7 хоног бүр авч нэгтгэн ХӨСҮТ-д илгээж байна. 9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд коронавирусын халдвараар нийт 358 эмч, эмнэлгийн ажилтан өвдсөн байна.
-
Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтад их эмч 5, төрөлжсөн мэргэшлийн сургалтад их эмч 7, сувилагч тусгай мэргэжилтэн 8 нийт 20 эмч, мэргэжилтэн төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан.
-
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 127 эмч, эмнэлгийн ажилтанд 576,993,100 төгрөгийн тэтгэмжийн тооцооллыг хянаж олгосон.
-
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ОНТ-ийн 25.06 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянчандмань, Эрдэнэсант, Эрдэнэ суманд шүдний иж бүрэн багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:
-
ЭМЯ-ны ЭТГазарт хүсэлт хүргүүлж ажилласнаар Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын оношилгоо эмчилгээний түр заавар шинэчлэн батлах тухай” А/549 тоот тушаалын дагуу “Коронавируст халдвар /ковид-19/-ын үеийн вирусийн эсрэг эмүүд, эмийн эмчилгээ” сэдэвт цахим сургалтыг 26 сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн 85 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгуулан чадавхжууллаа.
-
МСЭМХ-оос цахимаар зохион байгуулсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /COVID-19/-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад ЭТХ-ийн дарга, мэргэжилтэн нар 3 хоног хамрагдаж, сумын эмч нарт батлагдсан гэрээний дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
-
Глобал сангийн дэмжлэгтэй аймаг дүүргийн “ДОХ, Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд өгөгдлийн шийдвэр гаргах үйл явцад ашиглах талаар сургагч багш бэлдэх” 3 өдрийн сургалтад 2 мэргэжилтэн хамрагдан чадавхжууллаа.
Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Баасанхүү
2021.10.26
|