+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 7 дугаар сарын мэдээ

ЭМГ-ын 7 дугаар сарын мэдээ

 

  1. Аймгийн хэмжээнд 2021 оны 06 сарын байдлаар 581 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 24 тохиолдлоор өссөн ба 578 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 842 эмэгтэй байна. Эхний 3 сартайд хяналтад 91.30% хамрагдсан. Нийт 147772 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 75363, амбулаторийн үзлэг 51306, идэвхитэй хяналтын 12730 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 8527 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 25.05%, осол гэмтлийн дуудлага 1.71%-ийг эзэлж байна. Стационарт 7171  хүн эмчлэгдэн нийт 55701 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,8 байна.
  2. Төв аймгийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хурлыг зохион байгуулж, шинээр төсөл бичсэн 2 албан байгууллагын төслийг дэмжиж, 14 албан байгууллагын хугацааг 3-5 жилээр сунгасан.
  3. Засаг даргын 2017 оны А/475 дугаар захирамжаар “Сувилагч хөтөлбөр”-ийг 2017-2020 онд санаачлан зохион байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд 2021 онд 9 оюутан сувилагч мэргэжил эзэмшиж гэрээний дагуу орон нутагтаа ирж Нэгдсэн эмнэлэгт 7, Баян суманд 1, Заамар суманд 1 тус тус томилогдон ажиллаж байна.
  4. 2022 онд магадлан итгэмжлэлд хамрагдах эрүүл мэндийн 26 эрүүл мэндийн байгууллагын судалгааг гарган ЭМХТөвд хүргүүлсэн. “Хайрын билэг” сувилалыг 1 жилийн хугацаагаар магадлан итгэмжлэлд хармуулсан.
  5. Эрүүл мэндийн газар нь 2020 онд анх удаа Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж 3 жилээр гэрчилгээ авсан. Коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын магадлах аудитад цахимаар хамрагдаж, гэрчилгээг сунгах болзол хангалаа.
  6. Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг аудитад оруулсан.
  7. Баянцогт, Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашинаар хангалаа.
  8. НЭМТ, ӨЭМТ-ийн нэгдсэн барилгын зураг төсвийн тендерийг гүйцэтгэгч Хатанбаатар компанитай хамтран тус барилгын зураг төсвийн ажлын даалгаврыг 4 удаа засварлаж, кадастрын зургийн дагуу дахин шинэчилж, ЭМГ-ын даргаар батлуулан хүргүүллээ.
  9. Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнийг хэвтэн эмчлүүлэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэг эмнэлгийн нөхцөлд-147 ор, эмнэлгийн бус нөхцөлд-156 ор, 26 сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн нөхцөлд-263 ор, эмнэлгийн бус нөхцөлд-794 ор нийт 1360 ор дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангасан. Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвар /КОВИД-19/-тай жирэмсэнг эмчлэх 30 ортой тасаг нээж 23 жирэмсэн эх, хүүхдийн 38 ортой тасаг нээж 18 хүүхэд эмчлэн эрүүлжүүлсэн. 7 дугаар сард Коронавируст халдвар /ковид-19/-тай 1093 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулж, 1646 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан.
  10. Нэгдсэн эмнэлэг, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 90%, Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл 16 нэр төрлийн 221.4 сая төгрөг, 13 нэр төрлийн эмч, эмнэлгийн хэрэгсэл 75.6 сая төгрөгийн нөөцийг бүрдүүлэн ажилласан. Арбидол 100мг №12-1325 хайрцаг, Арбидол 200мг №10-136 хайрцаг Ремдесивир 100мг /Рамдивир/-200 флакон, нэг удаагийн халад-1500 ширхэг, комбинзон-625 ширхэг, үзлэгийн бээлий 10000 ширхэг, хамар залгуурын түргэвчилсэн тест-840 ширхэг, нэг удаагийн малгай-1500 ширхэг, нүүрний хаалт 200 ширхэгийн нөөцийг бүрдүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
  11. 2021 оны 07 сарын 23-ны байдлаар аймгийн хэмжээнд ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1-р тунгийн хамралт 94%, 2-р тунгийн хамралт 81%-д хүрч, нийт 107055 вакцинд иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж, 26 суманд 1 удаа вакцин түгээлт хийж, Зуунмод суманд 4 удаагийн вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. 7 дугаар сард ХӨСҮТ-с 2-р дугаар тунгийн 7040 хүн тун  фПайзер вакцин татан авч 5195 хүн тун хийгдсэн байна
  12. Аймгийн хэмжээнд 07 дугаар сард 651 тохиолдол батлагдсан үүнээс Зуунмод сумын 299 батлагдсан тохиолдлын хавьтал судалгааг хийж хариу арга хэмжээ авч ажилласан.
  13. Батлагдсан тохиолдлын 69 обект, 3428 мкв, 31 айл өрхийн 172 мкв талбайд голомтын эцсийн  халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:

  1. УИХ-ын НББ-ын хорооноос зохион байгуулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийн цахим уулзалтад 28 байгууллагын дарга нар хамрагдлаа
  2. Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт цахим зөвлөгөөн зохион байгуулж 27 сумын Эрүүл мэндийн төвийн 142 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрууллаа.
  3. ЭМГ-аас Ковид-19 цар тахлын үед авах арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, вакцинжуулалттай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудтай нийт 3 удаагийн цахим сургалт зохион байгуулж нийт 166 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан.
  4. СЭМҮТ-өөс зохион байгуулсан “Шинэ төрлийн коронавируст халдварын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэнд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт  цахим сургалтад нийт 72 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.
  5. Аймгийн TBS болон Төв телевизэд ковид-19 цар тахлаас сэргийлэх 15 төрлийн видео шторкыг өгч, иргэдэд тогтмол цацан хүргэж байна. “Зочны цаг” нэвтрүүлгээр дамжуулан дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргэсэн.
  6. НЭМҮТ-с ковид-19 цар тахал, хооллолт, орчны эрүүл мэндийн чиглэлээр гарсан 1500 сурталчилгааны материалыг татан авч өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд түгээсэн.

 

 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.Баасанхүү

2021.07.26

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-03 00:00:00