+976 - 70273346,    70273705
"СУМ, БАГ БҮРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ" төслийн хүрээнд нэмэлт сургалт зохион байгууллаа
Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Сум, баг бүрт хүрч үйлчилье" төслийг орон нутагт хэрэгжүүлж хамтран ажиллах эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажил явагдсаар байна.
2016 оны 09 сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газарт  сумдын эмчлэгч их эмч нарыг хамруулсан 1 өдрийн нэмэлт сургалт семинар зохион байгуулсан байна.
 
Сургалтаар "Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн хүрээнд хийгдэх ажлын ерөнхий чиглэл", "Сум баг бүрт хүрч үйлчилье стратегийн зорилтот бүлгийн хүн амыг тодорхойлж илрүүлэх, зураглал гаргах", "Тусламж үйлчилгээг шалтгаанаар ангилах", "Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг, хамтын ажиллагаа", "Стратегийн үйл ажиллагааны тайлан мэдээ", "Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн хэрэгжсэн үр дүн" зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч оролцогчид багаар ажиллан санал бодлоо солилцлоо.
 
Одоогоор сумын хэмжээнд Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, эмнэлгийн дарга эмч, вакцинатор сувилагч, эмчлэгч их эмч, орлон вакцинатор, нийгмийн эрүүл мэндийн  ажилтан нарт  сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж,  нэгдсэн төлөвлөгөөг  хүргүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байна. 
 
Сургалтаар бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд орон нутагтаа багаа бүрдүүлж эмнэлгийн анхан шатны болон нийгмийн халамжийн суурь үйлчилгээг хүн амдаа явуулын үйлчилгээгээр хүртээмжтэй чанартай хүргэж ажиллана  гэдэгт төслийг дэмжин хамтран ажиллаж байгаа ДЭМБ,  ЭМЯам, Аймаг орон нутгийн удирдлага, холбогдох агентлагууд итгэл тавин хүлээж байна.
НИЙТЭЛСЭН: 2016-09-14 00:00:00