+976 - 70273346,    70273705
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Япон улсын Нагоя их сургуулийн Анагаахын төгсөлтийн сургууль, Эрүүл мэндийн удирдлагын тэнхимийн профессор, АУ-ны доктор Эйко Яамамото, Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б. Жаргалсайхан нар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЭМГ, Нэгдсэн эмнэлэг болон Баруун-Зуунмод ӨЭМТ-ийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд болон ерөнхий мэргэжлийн их эмч нар, эх баригч нартай “Умайн хүзүүний эрт илрүүлэгийн өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

           Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б. Жаргалсайхан Эрүүл мэндийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Жирэмслэлт ба төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” удирдамж А/313 тооттушаалыг ЭМГ-ын дарга С. Мөнхтуяа, АНЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч С. Төгсбаяр нарт гардуулан өглөө.

Япон улсын Нагоя их сургуулийн Анагаахын төгсөлтийн сургууль, Эрүүл мэндийн удирдлагын тэнхимийн профессор, АУ-ны доктор Эйко Яамамото, Эх барих, эмэгтэйчүүд, Нярай судлалын холбооны тэргүүн, Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б. Жаргалсайхан нар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг, ЭЗӨКабинетийн үйл ажиллагаатай танилцан ЭМГ, АНЭ-ийн удирдлагууд болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай санал солилцон, зөвлөн туслаж ажилалаа.

НИЙТЭЛСЭН: 2022-09-14 01:15:05