+976 - 70273346,    70273705
“АХМАДЫН СУРГААЛ-АЛТ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Эрүүл мэндийн газраас “Ахмад настнаа дэмжих сар”-ын аяны хүрээнд байгууллагын  ахмадуудаа урин хүндэтгэл үзүүлэх, ахмад-дунд-залуу үеийн залгамж халаа, уялдаа холбоог сайжруулах,  үнэт сургаалийг нь сонсох, тэдэндээ урам дэм хайрлах, эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу “Ахмадын сургаал-алт” хүндэтгэлийн хүлээн авалт, уулзалт ярилцлагыг Төв аймгийн Хөл бөмбөгийн сургалтын төвд 2022 оны 10 дугаар сарын 03-ны Даваа гарагийн 13:00-19:00 цагт зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээж байгууллагын удирдлага баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, морин хуурын сайхан аялгуугаар ахмадууддаа сэтгэлийн цацал өргөж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойн “Хүндэт медаль”-1, ЭМСалбарын 100 жилийн ойн “Медалион”-19, Зуунмодны 80 жилийн ойн “Хүндэт медаль”-3, нийт 23 ахмадыг шагнаж урамшуулсан бөгөөд МЭИК-тай хамтран ахмадуудынхаа эрүүл мэндийг дэмжих дархлаа сэргээх аминдэмүүдийг бэлэглэлээ.

“Ахмадын сургаал-алт” хүндэтгэлийн үйл ажиллагаанд байгууллагын 37 ахмад оролцож, “Хорхог” хүндэтгэлийн зоог хүртэн, үе үеийн удирдлагаар ажиллаж байсан ахмадууд маань залгамж халаа, үргэлжлэл болсон залуу, дунд үеийнхэндээ үнэтэй сургаалаа хайрлан, онигоо, дурсамжаа ярьж,  дуулж бүжиглэж, хөгжөөнт тоглоом тоглон хөгжилдөж, дурсгалын зургаа татуулан нэгэн өдрийг залуучуудтайгаа инээд хөөртэй, хөгжилтэй дурсамжтай өнгөрөөлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-05 10:11:22