“ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХАРШИЛ, АТОПИЙН ДЕРМАТИТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТ
2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Харшил, түүнийг үүсгэх шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам, орчны эрүүл мэндийн нөлөөллийн талаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор харшил, харшлын шалтгаант арьсны үрэвсэлээс сэргийлэх, хяналтыг сайжруулах эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн уушги, харшил судлалын тэнхимтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтаар “Харшлын тухай ерөнхий ойлголт, харшлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, зонхилон тохиолдох харшлын өвчний ерөнхий ойлголт, Атопийн дерматиттэй өвчтөн, эцэг эхчүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, харшлын ринит өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, оношилгооны арга болон эмчилгээний зарчмын талаар АШУҮИС-ийн Уушги харшил судлалын тэнхмийн багш АУ-ны доктор, Профессор С.Мөнхбаярлах, АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхмийн багш АУ-ны магистр Б.Оюунцацрал, АШУҮИС-ийн Уушги харшил судлалын тэнхмийн багш АУ-ны магистр Н.Төвшинтөр, АШУҮИС-ийн Уушги харшил судлалын тэнхмийн багш АУ-ны магистр Ц.Найдансүрэн нар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олголоо. Сургалтад Зуунмод сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид болон, 6 багийн нийт 150 гаруй иргэн хамрагдлаа.
|