Төв аймгийн Эрүүл мэндийн газар Чанарын Менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын магадлах аудитад амжилттай хамрагдлаа
Эрүүл мэндийн газар нь 2020 онд анх удаа Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж 3 жилээр гэрчилгээ авсан. Коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан 2021 онд стандартын 1-р магадлан аудитад цахимаар хамрагдаж, гэрчилгээг сунгасан бол, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр стандартын 2-р магадлан аудитад амжилттай хамрагдаж гэрчилгээг сунгах болзол биелүүллээ.
|