“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” сарын аяныг 2023.03.01-2023.04.01-ний өдрүүдийн хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС, ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн үндэсний хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд Эрүүл мэндийн газрын хамт олон нэгдэж байна. Харилцан хүндэтгэл: НАДААС ТАНААС БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ
|