НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР Т.НЯМСҮРЭНГ ТОМИЛОВ
Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн Тэрбишийн Нямсүрэнг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар томиллоо. Т.Нямсүрэн нь хүний их эмч мэргэжилтэй. 2002 оноос Төв аймгийн Баруун-Зуунмод өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр, 2005 оноос Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Төв Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Эрүүл мэндийн төслийн зохицуулагчаар, 2017 оноос Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэст Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан туршлагатай албан хаагч юм.
|