“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УР ЧАДВАРТ СУРАЛЦАХ НЬ”, “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ” СЭДЭВТ 3 БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын тушаалаар батлагдсан сургалт зохион байгуулах эрх бүхий Монголын дотрын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Сувилахуйн тусламж, үйлчилгээний ур чадварт суралцах нь” сэдэвт 2 багц цаг, “Эмнэлгийн мэргэжилтний харилцааны онцлог” сэдэвт 1 багц цаг, нийт 3 багц цагийн сургалтыг өрх, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулан 2023.03.25-ны өдөр зохион байгуулж, сургалтад 28 ЭМБ-ын 28 сувилахуйн багийн нийт 139 сувилагч, тусгай мэргэжилтэн 360 багц цагаар хангагдлаа. Уг сургалтад Олон улсын загвар сувилгааны түүхийг цахим сувилгааны түүх хөтлөлтийг бодит байдалд зөв тусган хөтлөх, сувилагч эмчлүүлэгчийг бодитой үнэлж, сувилгааны төлөвлөгөөг хэрхэн төлөвлөх, хэрэгжилтийг өдөр тутам хэрхэн шивэх, үр дүнг яаж дүгнэлт боловсруулах, гүйцэтгэлд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтэд хийснээр үнэлэх систеийг хэрхэн нэвтрүүлэх, сувилагч нар хийсэн ажлаа үнэлүүлэхэд юун дээр анхаарах талаар тохиолдолд суурилсан харилцан ярилцаж, оролцооны хэлбэрийг хангасан сайхан сургалт боллоо. Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчидтэй хэрхэн зөв харилцах, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхэд сувилагчийн хандлага, харилцаа чухал нөлөөтэйг ойлгуулсан.
|