+976 - 70273346,    70273705
“ЭМНЭЛЗҮЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эмгэг судлалын үндэсний төвиийн үндэсний сургагч багш эмгэг судлаач Л.Басхүү эмчтэй хамтран  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдэвт  сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. 

 Сургалтын үеэр анхан шатны маягт хөтлөлт, өвчний түүх, төгсгөлийн эпикриз бичилтэд анхаарах асуудал, онош тавилтын бүтэц, эмч мэргэжилтнүүдийн гаргадаг нийтлэг алдаа сэдвүүдээр сургагч багш оролцогчид мэдээлэл хүргэн багшаас асуулт асууж, хариулт аван хичээлээ дүгнэн ярилцлаа.

Тус сургалтыг зохион байгуулснаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхан шатны маягт хөтлөлт, эмнэлзүй эмгэг судлалын оношийн талаар мэдлэг, эмнэлзүйн ур чадвар сайжрахад бодит дэмжлэг болсон.

НИЙТЭЛСЭН: 2023-03-29 01:19:58