Дэлхийн эмч нарын өдрийг угтан Төв аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн холбоо” хамтран зохион байгуулсан 4 төрөлт спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Тэмцээнд залуу болон ахмад эмч нар, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 13 багт хуваагдан, 4 төрлөөр 33 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин нэг өдрийг идэвхитэй хөдөлгөөн хийж, эрүүл хэв маягт уриалсан үйл ажиллагаа боллоо.
Гар бөмбөгийн төрөлд:
Алтан медалийг АНЭ-ийн Мэс заслын эмч О.Гантулга ахлагчтай 6-р баг
Мөнгөн медалийг АНЭ-ийн Гэмтлийн эмч Г.Гантулга ахлагчтай 11-р баг
Хүрэл медалийг Заамар сумын ЭМТ-ийн дарга Ч.Баярсайхан ахлагчтай 13-р багууд,
Ганцаарчилсан төрөлд:
Шатрын эрэгтэйчүүдийн төрөлд:
АНЭ-ийн Мэс заслын эмч Б.Баянбаатар алтан медаль,
Мэс заслын эмч Г.Тогтохбаяр мөнгөн медаль,
Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Бадралгомбо хүрэл медаль
Шатрын эмэгтэйчүүдийн төрөлд:
Ахмад эмч С.Эрдэнэчимэг алтан медаль,
ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга С.Бүжмаа мөнгөн медөль,
Алтанбулаг сумын ЭМТ-ийн их эмч Б.Алимантуяа хүрэл медаль
Теннисний эрэгтэйчүүдийн төрөлд
АНЭ-ийн Мэс заслын эмч Б.Баянбаатар,
ЭМГ-ын Хяналтын улсын байцаагч Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль,
АНЭ-ийн Гэмтлийн эмч Г.Гантулга хүрэл медаль
Теннисний эмэгтэйчүүдийн төрөлд
ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга С.Бүжмаа алтан медаль,
АНЭ-ийн Даатгалын эмч Д.Дашмаа мөнгөн медаль,
АНЭ-ийн их эмч Н.Ганцэцэг хүрэл медалийн болзол ханган бусдыгаа хошуучлан амжилттай оролцлоо.
|