ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд дараах 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ. Үүнд: 1) Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага 2) Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага 3) Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Төрийн бус байгууллагууд нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан, өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/565 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
Сонгон шалгаруулалтад ирүүлэх бичиг баримтыг дугаарлан, товъёог үйлдэж, битүүмжилсэн байна. Хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгээ 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ажлын цаг (18 цаг 00 минутаас өмнө)-т багтаан Сонгон шалгаруулах хороо (аймгийн Эрүүл мэндийн газрын бичиг хэрэг №205 тоот өрөө)-нд бүртгүүлж, гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ. Тодруулга мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын 70272622, аймгийн ЗДТГ-ын 70273009 утсаар холбогдож авна уу. СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО
|