+976 - 70273346,    70273705
ЭХ БАРИХ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД АХИЦ ГАРГАЯ” ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл эхээс Эрүүл хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрэхийн тулд  эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, салбарын бодлого, цаашдын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх чиглэлийг хэлэлцэн тодорхойлсноор нотолгоонд суурилсан чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварт суралцуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч, Төрөх тасгийн эрхлэгч болон бусад төрөлжсөн мэргэжлийн их эмч нар, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эх баригч нар нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Эрүүл мэндийн газрын дарга зөвлөгөөнийг нээж үг хэлэн, оролцогч нарт амжилт хүслээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа “Эх барих, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, Эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч С.Төгсбаяр “Тохиолдолд суурилсан хожимдол, дүгнэлт, сургамж”, Төрөх тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор “Төрөх тасгийн үйл ажиллагаа, анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын хоорондын уялдаа холбоо”, Төрөх тасгийн эх баригч Х.Янжиндулам “Эх баригчийн хөгжлийн стратеги төлөвлөгөө ба ажлын байрны тодорхойлолт”, Архуст сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Г.Энхцэцэг “Нөхөн үржихүйн нэгдсэн программын ашиглалт” тэргүүн туршлага, Заамар сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Б.Наранцацрал “Жирэмсний хяналт” тэргүүн туршлага сэдвүүдээр илтгэл мэдээллийг танилцуулан, оролцогч нарын асуултад хариуллаа.

Эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч С.Төгсбаяр, Төрөх тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор, их эмч С.Батцэцэг, Ч.Даваадорж нар Эх барихын шалтгаант үжил, цус алдалт, амь тэнссэн үеийн тусламж, жирэмсний хяналт, манас таталтын үеийн яаралтай тусламж зэрэг чиглэлээр онол, дадлага хосолсон чадавхижуулах сургалтыг зохион байгуулан мэдлэг чадварыг нэмэгдүүлсэн.

Сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч нар эх барих, нөхөн үржихүйн чиглэлээр салбарт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, цаашид шийдэх арга замыг хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гаргалаа.

Нийт зөвлөгөөнд хамрагдсан эх баригч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцан сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх дадлага сургалт хийсэн.

Үр дүн: -Эх барих, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, үүн дотроос жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, яаралтай тусламжийн бэлэн байдал, төрөх өрөөний бэлэн байдлыг хангах талаар бүлгийн ажил зохион байгуулж, багаар ажиллуулан, тулгамдаж байгаа асуудлыг гаргуулан шийдэх арга замыг тодорхойлсон.

-Эх барихуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр чадавхижуулах сургалтад хамрагдаж нийт оролцогчдын мэдлэг, ур чадвар сайжирсан.

-Төрөх тасгийн үйл ажиллагаатай нийт эх баригч нар танилцан  анхан шатны Эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлж болох шинэлэг үйл ажиллагаануудтай танилцаж, туршлага солилцсон.

НИЙТЭЛСЭН: 2023-05-04 11:26:33