“СУВИЛАГЧ БА ЭРҮҮЛ МЭНД” АЯНЫ ХАВДРЫН ЭМЧ НАРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ ТӨВ АЙМАГТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, УИХурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба санаачлан Хавдрын урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгийг 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумыг хамруулан зохион байгуулж байгаа бөгөөд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГазрын дэмжлэгтэйгээр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 132 эмч, сувилагч, эх баригч, эмийн санч, лаборант нарыг орон нутагтаа төвлөрүүлэн үзлэгт хамрууллаа. Тус үзлэгийг Хавдар судлалын Үндэсний төвийн клиникийн профессор, магистр, тэргүүлэх зэргийн нарийн мэргэжлийн чадварлаг эмч нар Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгуулсны үр дүнд эмгэг өөрчлөлттэй 84 буюу 63.6-%-ийг эзэлж, үүнээс дээд шатлал буюу ХСҮТөвд онош тодруулахаар 29 хүнийг илгээсэн байна. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд мэргэжлийн өндөр түвшинд өгч, үзлэгт хамрагдагсдын сэтгэл ханамж 100% байлаа.
|