“СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ” “СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНЭЭ СОНСОЁ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТӨВ АЙМАГТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс 2023 оныг “Сувилагчийн эрхийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Олон улсын сувилагчдын өдрийг Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриатай жилийн үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна. “Сувилахуй ба эрх зүй”, “Сувилагч, тусгай мэргэжилтнээ сонсоё” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГазрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 36 Эрүүл мэндийн байгууллагын 300-аад сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулан, эмнэлгийн мэргэжилтний хууль эрхзүй, харилцааны эрхзүйн мэдлэгийг олгож, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, тэдний бие даасан байдал, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бодлогоор дэмжин хангах, сувилагч нарын нийгмийн баталгааг төрөөс дэмжих асуудлыг УИХурлын гишүүдээр дамжуулан төр засагтаа хүргэсэн, шагналын хур буусан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Төв аймгаас сонгогдсон Улсын Их хурлын гишүүд Олон улсын Сувилагчдын өдөр, Эх баригчдын өдрийн мэндийг хүргэн, сувилагч, эх баригч, эм найруулагч, лаборант нартаа сэтгэлийн бэлгээ өгч, санал бодлыг нь сонсож, асуусан асуултад нь хариулж, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хэрхэн ажилтнуудаа урамшуулан дэмжих тухай чиглэл өгсөн үр дүнтэй хэлэлцүүлэг болсонд Эрүүл мэндийн салбарынхан сэтгэл хангалуун, ганзага дүүрэн буцлаа.
|