“ЭХ БАРИХ, ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН АЖЛЫН БАЙРНЫ ЧАДАВХИЖУУЛАХ” БҮСЧИЛСЭН СУРГАЛТАМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд бүсчилсэн ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 5 сумын Эрүүл мэндийн төвийн нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.
Сургалтыг нээж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа үг хэлж, нийт оролцогч нарт амжилт хүслээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч С.Төгсбаяр, эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, хүүхдийн Зөвлөх эмч Н.Отгончимэг, нярайн эмч С.Гэрэлчимэг, эх баригч Х.Янжин, нярайн сувилагч С.Амарсанаа сургалтыг удирдан зохион байгуулалаа
|