+976 - 70273346,    70273705
“ЭХ БАРИХ, ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН АЖЛЫН БАЙРНЫ ЧАДАВХИЖУУЛАХ” ЗҮҮН БҮСИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран эмч, эмнэлгийн  мэргэжилтний эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд бүсчилсэн ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Баяндэлгэр, Баянжаргалан, Мөнгөнморьт, Архуст, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн нийт 34 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.  
Сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн Зөвлөх эмч Н.Отгончимэг, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ч.Даваадорж, А.Алтантуяа, эх баригч Б.Гүндэгмаа,нярайн сувилагч С.Амарсанаа нар сургалтыг удирдан зохион байгуулалаа
НИЙТЭЛСЭН: 2024-05-02 10:14:13