+976 - 70273346,    70273705
“ЭХ БАРИГЧ- ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” УРИАН ДОР ЭХ БАРИГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Эх баригч-хүмүүнлэгийн элч” уриан дор Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эх баригч нарын дунд “Эх баригч-Хүмүүнлэгийн элч” уриан дор онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус онол практикийн бага хуралд нийт шалгарсан илтгэлүүдээс:

-Тэргүүн байр-Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Эх баригч Лхагвадулам

-Дэд байр-Заамар сумын Эрүүл мэндийн төвийн Эх баригч Б.Наранцацрал нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Нийт оролцсон эх баригч нарт батламж гардуулсан.

Онол практикийн хурлын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор, эх барих эмэгтэйчүүдийн залуу эмч Б.Нарантунгалаг, Э.Солонго нар эх баригч нарыг 3 багт хуваан эх барих, эмэгтэйчүүдийн практикт  элбэг тохиолддог  манас таталт, жирэмсэн үеийн бөөр шээсний замын өвчин,  ургийн буруу байрлал өгзөг төрүүлэлт, умайн салстын үрэвсэл, үжил сэдвээр  тохиолдол  дээр суурилсан багийн ажил хийлгэж  багийн гишүүдээр хэлэлцүүлж дүгнэлт, шийдвэр гаргуулсан.

Төв аймгийн эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох үйл ажиллагааг зохион байгууллаа.  Нийгэмлэгийн тэргүүнээр эх баригч Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Х.Янжин, тэргүүлэгч гишүүдээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч Б.Гэрэлмаа, Борнуур сумын эх баригч Т.Мөнхцэцэг, Эрдэнэ сумын эх баригч Т.Дүүрэнжаргал, Заамар сумын эх баригч, Б.Наранцацрал, Алтанбулаг сумын эх баригч Т.Болормаа нар сонгогдлоо.

Ту арга хэмжээний үеэр АНЭ-ийн Төрөх тасгийн эх баригч Л. Отгонтуяа Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр шагнуулсан.

Мөн энэ өдөр Ази фарма ХХК, Монфа ХХКомпаниуд Жирэмслэлтээс сэргийлэх эм болон сүүлийн үеийн эмийн танилцуулга мэдээлэл  хүргэлээ.

Нийт Эх баригч нартаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрхэлсэн ажилдаа бусдыгаа манлайлан ажиллахыг хүсэн ерөөе.

 

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-07 15:12:15