+976 - 70273346,    70273705
“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, аймгийн Эрүүл мэндийн газруудтай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сургалт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан, ахмад ажилтан зэрэг 500 орчим хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах, тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар үг хэлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад танилцуулсан юм. ЭМЯ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй уг сургалтаар:
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт”
ЦХХХ-ны сайдын Зөвлөх С.Тэнгис “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”
ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”
ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын СТХ-ийн дарга Э.Оюунсүрэн “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”
 
“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” Улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга”
“И-Монгол Академи” Улсын үйлдвэрийн газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Тэмүүжин “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ”
ЭМХТ-ийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, сургалтад оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2024-06-06 18:00:25