Төв түмний цэнгэл-2024
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08-00-02/03 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Төв түмний цэнгэл-2024 баяр наадам, Зүүн Азийн Аялал Жуулчлалын Холбоо (EATOF) –ны 18 дахь удаагийн Ерөнхий чуулга уулзалтад оролцож буй 130 зочид төлөөлөгчийн хоол хүнсний аюулгүй байдалд эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
|