+976 - 70273346,    70273705
“ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭРҮҮЛ ЭХЭЭС-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” СЭДВИЙН ДОР СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсээс Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам шинэчлэн батлах тухай” А/292 дугаар тушаалын дагуу “Төв аймгийн Зуунмод сумын жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 2024.07.25-ны өдөр зохион байгууллаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа сургалтыг нээж үг хэлсэн. Батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Мөнхзаяа “Жирэмсэн ба эрхтэн тогтолцооны эмгэгүүд”, Баруун Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Л.Саранзаяа “Жирэмсний тээлтийн эмгэгүүд”, их эмч Б.Хулан “Жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн үеийн аюултай шинжүүд”, их эмч А.Дүүрэнжаргал “Төрөлтөд бэлтгэх нь, төрсний дараах аюултай шинжүүд”, ЭМГ-ын мэргэжилтэн Б.Нямгал “Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн, хооллолт”, Баруун Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ц.Мөнхтуяа “Нярайн асаргаа сувилгаа, нярайн аюултай шинжүүд”, ЭМГ-ын мэргэжилтэн Г.Нандинцэцэцэг “Хөхний арчилгаа, эхийн сүүгээр хооллолт”, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч Х.Янжиндулам “Гэр бүл төлөвлөлт, Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл” сэдвүүдээр жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Баруун Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг 8 жирэмсэн эмэгтэй танхимаар, цахимаар 12 нийт 20 жирэмсэн эмэгтэй сургалтад хамрагдсан.
 
НИЙТЭЛСЭН: 2024-08-30 06:20:26