"Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь" сэдэвт сургалт
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран гамшгийн үед сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйгээр хангах зорилгоор "Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь" сэдэвт сургалтыг Төв, Дундговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан Төв аймгийн Эрүүл мэнд газар зохион байгуулж байна.
|