ДЭМБ-ын албан ёсны байгууллага болох Артерийн Гипертензийн Лигийн (World Hypertension League) санаачилгаар дэлхий дахинаа “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр
ДЭМБ-ын албан ёсны байгууллага болох Артерийн Гипертензийн Лигийн (World Hypertension League) санаачилгаар дэлхий дахинаа “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэх болсон.
Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай болсон.
Статистик судалгаанаас харахад дэлхий дахинаа арван хүн тутмын 3 нь, Монгол улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь, харин манай аймгийн хувьд амбулаторийн өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааны 1 дүгээрт зүрх судасны өвчлөл орж байна.
Улсын хэмжээнд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн иргэдийг тогтмол хамруулдаг ба манай аймгийн хувьд эрт илрүүлэг үзлэгийн дундаж хамралт 31%-тай /артерийн гипертензи 31.47%, чихрийн шижин 33.75%, хөхний өмөнгийн илрүүлэг 43.55%, умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг 19.12%/ байна.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төв хамтран "Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Мөнх-Алдар"-ын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт 223 иргэн цугларч, сэтгэц, зүрх судасны эмчийн үзлэг зөвлөгөө, ТАНИТА-Биеийн ерөнхий найрлага хэмжилт, Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааг хүргэж, Хүчилтөрөгчийн коктейлиэр үйлчиллээ.
Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.
|