Цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдөрлөгөөр 223 иргэнд үйлчиллээ
"Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөгийг Мөнх-Алдарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр 223 иргэнд сэтгэц, зүрх судасны эмчийн үзлэг зөвлөгөө, ТАНИТА-Биеийн ерөнхий найрлага хэмжилт, Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааг хүргэсэн байна. Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Мөнхтуяагаас тодруулахад, “Аймгийн хувьд эрт илрүүлэг үзлэгийн дундаж хамралт 31 хувьтай /артерийн гипертензи 31.47 хувь, чихрийн шижин 33.75 хувь, хөхний өмөнгийн илрүүлэг 43.55 хувь, умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг 19.12 хувь байна. Статистик судалгаанаас харахад дэлхий дахинаа арван хүн тутмын 3 нь, Монгол улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь, харин манай аймгийн хувьд амбулаторийн өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааны 1 дүгээрт зүрх судасны өвчлөл орж байна” гэв.
|