“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА.
“Торгоны зам” олон улсын авто ралли арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 14-15 өдрүүдэд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран осолд орсон иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэж, Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд буусан тохиолдолд эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй зохион байгуулж, үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, зөв үнэлэх, стандартын дагуу тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар зөв тээвэрлэх чиглэлийг өгч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн эмч Ц.Жамъянгараваар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай тусламжийн багийг томилгоожууллаа.
Мөн орос хэлний багш, аймгийн Замын цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн аюулгүй байдлыг ханган, хамтран ажилласан.
“Торгоны зам” авто ралли арга хэмжээ ОХУ - ын Томск хотоос гараагаа эхлэн 5000 км замыг туулан, 07 дугаар сарын 15-ны өдөр Баян- Өнжүүл, Баянцагаан, Сэргэлэн сумдуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, "Долоон"- ы хойд энгэр гэдэг газар нийт 50 тамирчин осол гэмтэл, хүндрэлгүй амжилттай барианд орж, Монгол орны байгалийн сайхныг биширч, салхи нь хүртэл цэцгийн сайхан үнэртэй юм гэж сэтгэгдлээ илэрхийллээ.
|