+976 - 70273346,    70273705
“ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АНХАН ШАТНЫ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ЧАДАВХЖУУЛЛАА.
Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсээс “Жирэмсэн эхчүүдийн хяналтыг сайжруулъя” сэдэвт чадавхжуулах сургалтыг 2024.07.23-ны өдөр зохион байгууллаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Алтантуяа Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам шинэчлэн батлах тухай” А/292 дугаар тушаалын танилцуулга, мөн “Жирэмсэн эхчүүдийн хяналтыг сайжруулъя”, “Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт” сэдвүүдээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан.
Тус сургалтад Баруун Зуунмод Өрхийн эмнэлгийн мэндийн төвийн 5 эмч танхимаар, сумын Эрүүл мэндийн төвийн 23 жирэмсний хяналтын эмч, эх баригч нар цахимаар нийт 28 хүн сургалтад хамрагдсан.
Сургалтад оролцогч нараас сургалтын өмнөх болон дараах мэдлэг шалгах сорил авч оролцогчдын мэдлэг чадвар 34%-иар нэмэгдсэн байна.
 
НИЙТЭЛСЭН: 2024-08-30 06:44:38