Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан баярын хурал боллоо
Жил бүр дэлхийн эмч нарын өдрийг уламжлал болон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эмч нарын өдөрт зориулсан баярын хуралд ЭМГ,АНЭ, Өрх, СЭМТ, ахмад эмч нарын төлөөлөл оролцож нийт 150 гаруй эмч нар оролцлоо. Хуралд урилгаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, Хүний гавьяат эмч Алтангэрэл, ЭМГ-ын дарга асан Д.Очирбат болон ахмад эмч нар оролцож үг хэллээ. Мөн ажил хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан, эмч мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав.Үүнд АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүний их эмч Д.Нансалмааг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Хүндэт тэмдгээр, ЭМГ-ын мэргэжилтэн Л.Түмэндэмбэрэлийг Аймгийн иргэдийн хурлын Хүндэт жуухаар, ЭМГ-ын УТСХ-ийн дарга Б.Энхтуяаг Засаг даргын хүндэт тэмдгээр, АНЭ-ийн их эмч Ц.Мөнхзул, Ч.Энхчимэг, Б.Тогтохбаяр,Г.Сувдаа, Н.Энхтайван , Б.Буджаргал нарыг, Төв аймаг дахь Зүүний хүчний холбооны дэргэдэх эмч нарын клубийн нэрэмжит “Мөнгөн чагнуур” шагналаар АНЭ-ийн эмч Г.Дарьсүрэнг, эмч нарын Онол практикийн бага хуралд 1-р байр эзэлсэн АНЭ-ийн их эмч Л.Цэрэндолгор, 2-р байр эзэлсэн Ё.МөнхЭрдэнэ, 3-р байр эзэлсэн их эмч Б.Тогтохбаяр нарыг Зүүний хүчний холбооны нэрэмжит шагналаар тус тус шагнаж урамшуулсан бөгөөд салбарын “Хамгийн хамгийн 9-н алдартанг” шалгаруулсан нь олны талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болсон. |