Яаралтай тусламжийн 14 хоног тутмын мэдээ
Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламжийн тойм мэдээ
2017-09-05 Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг 28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлэн дүгнэлт хийн ажиллаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 2204 хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 871, эмэгтэй 1333 хүн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 50 нь түргэн тусламж дуудсан, 2153 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн бөгөөд биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 18 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 101 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 216 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 1869 хүнд тус тус үзүүлж биеийн байдлыг эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлж буцаасан 2146, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 31, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 2, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн байхгүй, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 25 байна. Үүнээс УНТЭ-т 5, УГТЭ-2, ЭХЭМҮТ-д 4, ГССЗҮТ-д 7, аймгийн нэгдсэн эмнэлэгт 6, бусад эмнэлэгт 1 өвчтнийг тус тус шилжүүлж дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан тухай мэдээг эрүүл мэндийн байгууллагууд ирүүлсэн байна.
|