| "ХӨЦМ-ИЙН ШИНЭЧИЛСЭН ЭМНЭЛЗҮЙН" 3 дахь удаагийн сургалт эхэллээ   
	ЭМЯам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн байгууллага санхүүжүүлсэн "Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  зориулсан ХӨЦМ-ийн шинэчилсэн эмнэлзүйн сургалт"-ыг 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлүүлээ. Сургалтанд 26 СЭМТөв, ӨЭМТөвийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 5 хоног хамруулж, онол, дадлагыг хослуулан чадавхижуулна. 
	Тус сургалт нь  Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг эрүүл ба өвчтэй хүүхдэд үзүүлэх, Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн тухай, "2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийг үнэл, ангил, "Эмчилгээг тогтоо,  "Хүүхдийг эмчил, "Нярай хүүхдийн менежмент"-ийн талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой. | 
