+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАНИЛЦУУЛГА

А. Улсын хэмжээнд: .

 ТТӨ-ий тандалтын 8 дугаар 7 хоногт амбулаторийн үзлэгийн 4.6%, 10,000 хүн амд 24.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.9%, 10,000 хүн амд 6.7 тохиолдол, сүүлийн 3 жилийн дунджаас 2.3%, 10,000 хүн амд 8.4 тохиолдлоор тус тус бага байна.  Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 14.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.1%, сүүлийн 3 жилийн дунджаас 0.3%-иар их, эмнэлэгт хэвтэгсдийн тоо батлагдсан орны тооноос даваагүй хэвийн ажиллаж байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 76.6%-ийг 15, үүнээс 56.0%-ийг 4 хүртэлх насныхан, АЗЦХХ-ын 64.3% нь 4 хүртэлх насныханд бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн вирүс судлалын лаборатори, бүсийн салбар лабораториудад томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирсэн нийт 218 сорьцийг шинжлэхэд 30 (13.8%)-д нь томуугийн вирүс эерэг тодорхойлогдсоноос бүгдэд нь A(H3N2) дэд хэвшинж вирүс илэрсэн.

 

 

Б. Аймгийн хэмжээнд:

2020 оны  02 дугаар сарын 24-наас  2020 оны  03 дүгээр сарын 01-ныг хүртэлх 9-р долоо   7 хоногт   нийт 2034 амбулаторийн үзлэгт хүн үйлчлүүлсний томуу томуу төст өвчнөөр  120 буюу 5,90 %, 10000 хүн амд 12,62 промиль байна. . Амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь өмнөх 7 хоногоос 0,23 %-иар буурсан үзүүлэлттэй байна.    Насны ангилалаар авч үзвэл нийт өвчлөлийн 65 хувийг 0-15 нас, үүнээс 66,67 хувийг 4 хүртлэх насныхан эзэлж байна. Түргэн тусламжийн нийт 441 удаагийн дуудлагын 55 буюу 12,47% нь ТТӨ-ны шалтгаант дуудлага эзэлж, өмнөх 7 хоногоос 4,92  хувиар өмнөх оны мөн үеэс 3,53 хувиар  тус тус буурсан байна.

Аймгийн хэмжээнд  ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторид 32 сорьцыг шинжлүүлэхээр хүргэхэд 14/43,75%/ -д  А /Н3И2/ , 2 / 10% / В хэв шинжийн вирүс илэрсэн  эргэлтэд байна.

Зуунмод суманд амбулаторийн үзлэгийн дотор томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4,17%, түргэн тусламжийн дуудлагын 11,20%-г томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага эзэлж байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2020 оны 3 сарын 03-ны өдрийн байдлаар ТТӨ-ий шалтгаанаар 0-4 насны 3 хүүхэд  хэвтэн эмчлүүлж байна.

В. ТТӨ-ний хөдлөл зүй:

1. Амбулаторийн үзлэг, түргэн тусламжийн дуудлагад ТТӨ-ний эзлэх хувь 

2. Амбулаторийн үзлэгт 0-15 насны хүүхдийн өвчлөл

3.  Амбулаторийн үзлэгт насанд хүрэгчдийн өвчлөл 

4. Өвчлөл өндөр сумд:  /9 дүгээр 7 хоногт/


 

ЗООНОЗ ХАЛДВАРТ ӨВЧИН 

ТАНДАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ


 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-05 01:37:55