+976 - 70273346,    70273705
ISО 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо-Зөрүүгийн шинжилгээ хийгдлээ.

       Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг World standart consulting ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2020 оны 03 сарын 15-ны өдөр байгуулж, зөвлөх үйлчилгээг эхлүүллээ. ISО 9001:2015 чанарын удирдлын тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний компанитай хамтран 2020 оны 03 сарын 18-ны өдөр байгууллагын зөрүүгийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
         Тус шинжилгээг хийснээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж буй дүрэм, журам, өдөр тутмын болон үйл ажиллагааны тодорхой байдлыг үнэлж, цаашид залруулах шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан төлөвлөгөө болон сургалтын хуваарийг гарган, стандарт нэвтрүүлэх ажил хийгдэж эхлэх юм.
           Зөрүүгийн шинжилгээ хийхэд ЭМГ-ын удирдлагын зөвлөл, стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийн 8 гишүүд хамтран сууж, шинжилгээг хийлгэлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-19 07:04:49