+976 - 70273346,    70273705
“ЗООНОЗЫН ХАЛДВАРУУД, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАХ НЬ” сэдэвт сургалт боллоо
Улс, аймгийн хэмжээнд галзуу, хачигт халдварууд, хоолны хордлогот халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул ЭМГ, ЗӨСҮТөв, АНЭ хамтран  "Зоонозын халдварууд, хоолны хордлогот халдвараас сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах нь" сэдэвт 1 өдрийн сургалтыг ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа.
 
Уг сургалтанд ЗӨСҮТөвийн эрсдэлийн удирдлага,бэлэн байдал, тандалт судалгааны тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа оролцож "Улсын хэмжээнд бүртгэгдсэн зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах, Галзуу, боом, тарваган тахал, хачигт халдварт өвчний эмнэл зүйн, ялган оношлогоо, эмчилгээ" сэдвээр мэдээлэл, илтгэл тавьлаа. тус сургалтанд  аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, МХГ, ЦГазар болон НЭ, сум, өрхийн ЭМТөвийн дарга, эмч нар нийт 40 хүн хамрагдлаа. 
НИЙТЭЛСЭН: 2016-08-24 09:41:10