+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ “СУМ БАГ БҮРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ВАКЦИНАТОРУУДЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Төв аймагт хэрэгжиж буй орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Сум, баг бүрт хүрч үйлчилье" төслийн хүрээнд өрх, сумын ЭМТөвийн вакцинатор сувилагч нарыг чадавхижуулах "Вакцинатор, орлон вакцинаторын аргазүйн сургалтыг зохион байгууллаа.
 
 Тус сургалт нь аймгийн ЭМГ-аас ХӨСҮТ-тэй хамтран 2016 оны 07 сарын 06-10-ний өдрүүдэд "Ар жанчивлан" амралт, сувиллын газарт вакуумжуулсан хэлбэрээр зохион байгуулж, Өрх, сумын ЭМТөвийн 61 вакцинатор сувилагч нар 5 өдрийн турш лекц, ярилцлага хосолсон сургалтын хөтөлбөрт хамрагдлаа.
НИЙТЭЛСЭН: 2016-07-20 09:42:24