“ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”, аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оныг “ЭРТ ИЛРҮҮЛЬЕ-ЭРТ ЭМЧИЛЬЕ” уриаг дэвшүүлэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Энэ жилийн эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 өдөр зохион байгуулсан бөгөөд эхний өдөр эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, цаашид шийдэх арга замыг 3 салбар хуралдаанаар зохион байгуулж, хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гаргалаа. “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” салбар хуралдаанд Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга, Сувилахуйн албаны дарга, Үйлчилгээний албаны дарга болон нийт 13 тасгийн эрхлэгч, Баруун-Зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нийт 26 сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 80 удирдлагууд оролцлоо.

|