Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа
Төв аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний зохион байгуулалтын хүрээнд “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ” сэдэвт салбар хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зуунмод хотноо амжилттай зохион байгууллаа. Салбар хуралдаанд Эрүүл мэндийн газар, Аймгйин Нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 45 байгууллагын удирдах ажилтны төлөөлөл оролцлоо. Хэлэлцсэн илтгэл: 1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Т.Гүрбазар 2. Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах үйл ажиллагааны өнөөгийн байдал, зохион байгуулалт НЭМХ-ийн мэргэжилтэн Т.Нямсүрэн 3. БЗДХ-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал, АНЭ-ийн ДОХ/БЗДХ-ын кабинетын эмч А.Долгоржав 4. Сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал, АНЭ-ийн сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч, зохицуулагч О.Оюунтүлхүүр нар илтгэл хэлэлцүүллээ. “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ” сэдэвт салбар хуралдаанаар хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, тулгамдсан асуудал, шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн, салбар хуралдаанаас дэвшүүлсэн санал, санаачилгыг сайшаан дэмжиж 5 бүлгийн 27 санал гарган нэгтгэн нэгдсэн хуралдаанд хүргүүллээ.
|