+976 - 70273346,    70273705
Эрүүл мэндийн салбарын “Эрүүл мэнд-Cup 2022” шигшээ тэмцээн 2022 оны 04 сарын 16-17-нд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, БаруунЗуунмод өрхийн ЭМТ, 22 сумын эрүүл мэндийн төв, Өвөр жанчивлан рашаан сувилал, Ар жанчивлан рашаан сувилал, Эмийн сангийн нийт 10 багийн 200 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 4 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр Шилжин явах Цом - Аймгийн нэгдсэн эмнэлэг
2-р байр - Баруун бүс буюу Заамар сумын бүс
3-р байр - Зүүн бүс буюу Мөнгөнморьт сумын бүс тус тус эзэллээ. Мөн спортын зэрэг авах болзол хангасан салбарын шилдэг 10 тамирчинд спортын 1,2,3-р зэргээр шагнаж урамшууллаа.
Энэ жилийн спортын наадам 2 жилийн дараа зохион байгуулагдаж, хувийн хэвшлийн эмийн сангийн баг шинээр оролцож буйгаар онцлог байлаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажилласан АНЭ болон Залуу эмч нарын клубд талархал илэрхийлье.
Нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
НИЙТЭЛСЭН: 2022-04-19 04:05:32