+976 - 70273346,    70273705
ЗУУНМОД СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022 оны 04 сарын 18-ны өдөр Зуунмод сумын иргэдэд Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Баруун-Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төв, МЭИК ХХК, Монос ХХК-ны төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарт 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа  танилцуулж,  иргэдийн сонирхсон  асуултанд хариулт өгч санал дүгнэлт хүлээн авч ажиллалаа.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг  дээшлүүлэх, иргэн бүр урьдчилан  сэргийлэх, эрт илрүүлэх  үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцлийг сайжруулан эрүүл идэвхтэй  амьдралын  хэв маягийг  төлөвшүүлэх  сургалт сурталчилгааг нийт 200 иргэнд хийж 10 төрлийн постер гарын авлага  358 ширхэг сурталчилгааны материал түгээж, зөвлөгөө зөвлөмж өгч, Монгол Эм Импекс Концерн ХХК-ы Төв аймаг дахь салбараас витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эрүүл мэндий даатгалын хэлтсийн  үйл ажиллагааны танилцуулга,  ЭМД –ын  шимтгэлийн хэмжээ төлөх аргачлал, E даатгал аппилекишны  талаарх танилцуулга мэдээллийг иргэдэд хүргэн, зөвлөгөө өгсөн.

МөнАймгийн Нэгдсэн эмнэлэг 2021-2022 оны үйл ажиллагаагаа танилцуулж, шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн. Ясны сийрэгжилт үзэх аппаратаар 58 хүнд оношилгоо хийж зөвлөгөө өгөн 200 орчим хүнд дархлаа дэмжих сонгины хальсны ундаагаар үйлчиллээ.

Баруун-Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрт илрүүлгийн үзлэгт 157 иргэнийг хамруулж, биеийн жингийн индекс 157 хүнд тодорхойлон, элэгний B, C, ДОХ тэмбүү илрүүлэх шинжилгээг 114 хүнд хийсэн. Үүнээс B вирүстэй-11, С вирүстэй-15 иргэнийг илүүлж, иргэдэд зөвлөгөө өгч шаардлагатай иргэдийг дараагийн шатанд шилжүүлсэн. 157 иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгааг хийж, гарын авлага тараасан.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-20 01:46:01