+976 - 70273346,    70273705
“СУВИЛАГЧДЫН БИЕ ДААСАН БАЙДАЛ-СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВ СУРГАЛТ зохион байгууллаа

Төв аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарын анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 36 сувилахуйн багийн 62 ахлах сувилагч, сувилагч, эх баригч нарыг хамруулсан “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор онолын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1 өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар сувилахуйн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, сайжруулах шаардлагатай асуудал болох сувилахуйн тусламж, үйлчилгээний ЭМЯамнаас барьж байгаа бодлого, шийдвэр, ДЭМБ-ын уриа, сувилагч, эх баригчийн 2021-2025 онд хөгжүүлэх стратегийн чиглэл, Жайка Олон улсын эрүүл мэндийн байгууллага, ЭМХТөв, ОУСНийгэмлэг, Японы сувилагчдын нийгэмлэгийн зохион байгуулсан “Монголын сувилагчдын эмнэлзүйн ур чадварыг хөгжүүлэх нь, сувилагчийн дүр төрх, сувилагчийн хөгжил, ахиц дэвшил, мөн сувилахуйн түүх хөтлөлт, сувилахуйн онолчдын онолууд, сувилгааны үйл ажиллагаа, эмчлүүлэгчийг хэрхэн үнэлэх, асуудлыг хэрхэн тодруулах, сувилгааны онош зөв тавих, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн сувилахуйн анхан шатны маягт хөтлөлт, сувилахуйн судалгааны арга аргачлал, залуу гэр бүлийн харилцаа, хандлага зэрэг сэдвүүдээр сургалт хийж, сувилахуйн тусламж, үйлчилгээнд гарч байгаа тохиолдол, магадлангийн үнэлгээнд гарсан алдаа зөрчлүүдийг засах, анхааруулах зэргээр харилцан ярилцсан үр өгөөжтэй сургалт боллоо.

Мөн сувилахуйн албатай хамтран “Сувилгааны түүх хөтлөх арга зүй”, “Гарын эрүүл ахуй”  сэдэвт гарын авлагуудыг ӨСЭМТ, ХХЭМБайгууллагын 33 сувилахуйн багт гарын авлага, ширээний ном болгон баримтжуулан тараалаа.

Сургалтад хамрагдсан ахлах сувилагч нарыг очоод сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ сургалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэн 11 сэдвийн РРТ-ыг QR кодоор уншуулж шууд эргэн заах боломжоор хангасан. 

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-26 02:55:50