“СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн 25 жилийн ойг угтан 21 аймгаар аялан хийж байгаа “Сувилагч, тусгай мэргэжилтнээ сонсъё” хэлэлцүүлгийг Төв аймаг дах МССНийгэмлэгтэй хамтран Монгол туургатан театрт 2022.04.21-ны өдөр 13:30-18:40 цагт амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааг аймаг, орон нутгийн удирдлагууд халуун дотноор дэмжин хүлээн авч, Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, МТТеатрын удирдлага хамтран оролцож, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 1 өрхийн Эрүүл мэндийн төв, 26 сумын Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 8 рашаан сувиллын төлөөлөл нийт 300-гаад сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдаж, 2022 оны аймаг, орон нутагт баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, МСНийгэмлэг, төв аймаг дахь МССНийгэмлэгийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, эрүүл мэндийн салбар болон сувилахуйн тусламж, үйлчилгээнд баримталж буй 2022 оны уриа, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад анхаарах тухай мэдээллийг түгээлээ. Сувилагч тусгай мэргэжилтнүүд 4 бүлэг болон хуваагдаж, сувилахуйн тусламж, үйлчилгээнд болон нийгмийн асуудалд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, Засгийн газрын түвшинд сувилагчдын дуу хоолойг Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүнээр дамжуулан хүргэх, нийгмийн хамгааллыг төрөөс бодлогоор дэмжүүлэх зорилгоор олон чухал асуудлыг хөндөж хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр иргэдийн талархал хүлээсэн, тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч тусгай мэргэжилтнүүдийг Засгийн газрын шагнал, аймаг, орон нутгийн шагнал, Монголын сувилагчдын нийгэмлэгийн шагналуудаар шагнаж урам хайрлалаа. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг-8, Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух-5, Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн медалион-4, Аймгийн ИТХурлын “Хүндэт тэмдэг”-3, Хүндэт жуух бичиг-5 сувилагч, тусгай мэргэжитнүүд шагнагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр аймаг орон нутгийн удирдлагууд Нэгдсэн эмнэлгийн гэр бүлийн 2 сувилагчид /эхнэр нь хорт хавдар өвчнөөр өвдсөн/ түрээсийн орон сууцны байрны эрхийн батламж түлхүүр гардуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэн, сэтгэлзүйн томоохон дэмжлэг үзүүлсэн. Мөн Монгол сувилагчдын нийгэмлэгийн Ард түмний хүндэтгэл хүлээсэн “Гавъяат сувилагч”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн МЭЭмчилгээний тасгийн сувилагч 32 жил тасралтгүй ажиллаж байгаа Галаагийн Бат-Эрдэнэ, Архуст сумын Эрүүл мэндийн төвийн 42 жил тасралтгүй ажиллаж байгаа ахмад туршлагатай сувилагч Лувсанбазарын Тонирмаа нар шагнагдаж, нийгэмлэгийн “Алтан гарт”, “Хүндэт жуух”, Ард түмний талархал хүлээсэн сувилагч өргөмжлөл зэрэг нийт 16 шагналаар нэгдсэн эмнэлэг, сумын 16 сувилагч, тусгай мэргэжилтэн шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн сайхан арга хэмжээ болсон.
|