+976 - 70273346,    70273705
ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛАА 2 ҮЕ ШАТТАЙ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төв аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Онол практикийн бага хурлыг Нотолгоонд суурилсан сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтний судалгааны ажил гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, судалгааны ажлын практик ач холбогдлыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 02, 06-ны өдөр цахим болон танхим хэлбэрээр “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор 2 үе шаттай амжилттай зохион байгуулж нийт 33 илтгэл хэлэлцүүллээ.

Тэргүүн байр: Заамар СЭМТөвийн НЭМАжилтан А.Уянга “Бага насны хүүхдийн осол гэмтэлд нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь” сэдэвт судалгаа,

Дэд байр: Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ-Яаралтай туслаж-Түргэн тусламжийн тасгийн Цусны салбар төвийн бага эмч М.Өнөцацрал, сувилагч П.Одсүрэн нарын “Төв аймгийн цусны салбар төвийн сүүлийн 3 жилийн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба хэрэглээнд хийсэн судалгаа” сэдэвт судалгаа

Гутгаар байр: Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн Э.Гадиннамид нарын “Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа” сэдвээр тус тус байр эзэлж, шүүгчдийн хуралдаанаас Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасгийн ахлах сувилагч Н.Ууганчимэг Уран илтгэгчээр шалгарлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2022-05-10 03:51:58