БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙСЭН АВЬЯАСЛАГ СУВИЛАГЧ-ДУУЧИН ГАНБАТЫН ЦОЛМОНД ТАЛАРХАЛ ХАДГАЛУУЛАВ.
Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын нэгэн эд эс болсон Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч Ганбатын Цолмон сувилагч мэргэжлээрээ 8 дахь жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд сагсны 1, 2, 3 дугаар зэрэгтэй тамирчин, МУСТАжилтан Андрейгийн шавь, ажил мэргэжлээрээ төдийгүй урлаг, спортоороо хамт олноо манлайлан ажилладаг, цоглог дайчин бүсгүй юм.
Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя-2022” урианы жил, Төв аймгийн Эрүүл мэндийн салбарт Мэс заслын алба үүсч хөгжсөний 75 жил, Сувилахуйн алба байгуулагдсаны түүхт 20 жилийг тохиолдуулан “Миний дуулал” анхны бие даасан тоглолтоо толилуулж байгаа удмын авьяаслаг дуучин, бүжигчин, урлаг, спортын өндөр мэдрэмжтэй, Мэс заслын тасгийн чадварлаг сувилагч, тэргүүний мэргэжилтэн маань “СУВИЛАГЧ” мэргэжлээ ард түмэндээ сурталчилж, ажлаа ч хийсэн шиг хийнэ, амьдралаа ч сайн авч явна, ханьдаа халамжтай, үрсдээ дууриалтай сайхан ээж, 3 үрсийн хайртай ээж шүү гэдгээ хамт олон, анд найзууд, үеийнхэндээ, бусдад үлгэрлэн харуулсан сайхан арга хэмжээ боллоо. Төв аймгийн ЗДТГазраас Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр, Эрүүл мэндийн газраас “Талархал” хадгалуулан, сувилахуйн тусламж үзүүлэхэд шаардлагатай сайн чанарын чагнуур, пульсоксиметр, дижитал халууны шил, бичгийн хэрэгслээр, Нэгдсэн эмнэлэг 500.000 төгрөгөөр тус тус шагнав. Сувилахуйн амьдрал төв ТББ болон Мэс заслын нийгэмлэгээс Талархал, дурсгалын зүйл гардуулан урамшуулав. Авъяаслаг дуучин-сувилагчдаа таны цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсэн, урлагийн эх Янжинлхам бурхан мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
|