+976 - 70273346,    70273705
“ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Баянцогт суманд Аргалант, Баянцогт, Баянхангай, Цээл, Угтаалдайдам СЭМТөвүүдийг тус тус бүсчилэн нийт 32 эмч эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг нээж ЭМГ-ын ЭТХ-ийн дарга үг хэлж, сургалтад амжилт хүслээ. Сургалтын зорилго нь өвчний олон улсын ангилал ICD-10 ангилалаар оношыг тавих, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онош тавилт, жирэмсний хяналт, хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, сэхээ амьдруулалтыг сайжруулахад анхаарах зөвлөмжийг хүргэж, мэдлэг ур чадварыг     нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2022-05-30 12:42:40